Ж.Бат-Эрдэнэ: Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоо 1460 чингэлэг бараа татан аваад байна

2022-2-11
835

Замын-Үүдийн автозамын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ.

Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүүтэй ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм.

Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээвэр явж байна. Мөн Замын-Үүд авто замын боомтоор 50-60 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа ба авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийж байна. Хоёр хоногийн дараагаас тусгайлсан бүрэлдэхүүн очиж ажиллана. Замын-Үүдэд хоосон чингэлэг буцааж байгаа ба ариутгал хийн өдөрт 20-30 чингэлэг буцааж байна. Мөн энд яригдаж байгаа томоохон зүйл бол овор ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар нөгөө талтай ярилцаж байна. Авто тээврээр, төмөр замаар, чингэлгийн тээврээр гурван төрлөөр ангилан оруулж ирэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн ард иргэдийг бухимдуулаад буй үнийн өсөлтийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж байна. Монгол Улсад нээлттэй платформ ажиллуулж эхлэх ба тээвэр зуучийн төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийж хэрхэн хамтрах чиглэлээ тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр захиалж байгаа иргэн, ААН ямар газраар авчруулж буй талаарх мэдээлэл ил болно. Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоогоор 1460 чингэлэг ачаа бараа татаад байна.

Булганы боомтоор зөвхөн нүүрс тээвэрлэж байна. Өнгөрсөн сарын 28-наас эхлэн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаж байна. Эхний ээлжид төмөр замд гарсан буюу нэгэнт ачигдсан барааг оруулахаар нөгөө талтай ярилцаж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.