
Арлын Япон улс Садо арал дээр байрлах уурхайг ЮНЕСКО-гийн өв соёлын жагсаалтад багтаах хүсэлтэй байна.
Тэгвэл Токиогийн энэ хүсэлтийг Өмнөд Солонгос болон Оросын талууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Японы засгийн газар 2-р сарын 1-нд Садо дахь уурхайг ЮНЕСКО-гийн өв соёлын жагсаалтад багтаах хүсэлт гаргах шийдвэр гаргажээ. Тэгвэл Япон улсын энэ хүсэлтийг хөрш зэргэлдээх улс орнууд, тэр дундаа Өмнөд Солонгос, Орос зэрэг орнууд дэмжихгүй, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь Садо уурхайд Дэлхийн 2-р дайны он жилүүдэд иргэдийг, дайны олзныхныг албадан хөдөлмөр эрхлүүлж байжээ.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал