Ресторануудын орлого, хүний нөөц хоёр дахин хумигджээ

2022-2-11
737

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар хэлэлцжээ.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын чиглэл, дарааллыг гаргасан байна.

Мэргэжлийн холбоод “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-ндөө дараах гурван судалгааг хийж байгаа аж.

  1. Аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлд 160 гаруй орон аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөр гарган ажиллаж буй. Үүний 50 орчим улс, орны төлөвлөгөө, судалгааны ажлуудад харьцуулалт, судалгаа,
  2. Цар тахлын нөлөөгөөр хямралд өртөөд буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудын 200 гаруй ААН-үүдэд хямрал хэрхэн туссаныг түүвэр судалгаа,
  3. Цаашид ямар шуурхай стратеги хэрэгжүүлж салбарыг сэргээх вэ гэсэн чиглэлд 30 орчим аялал жуулчлалын салбарын экспертүүдийн дунд түүвэр ярилцлага, судалгаа хийж байна.

Урьдчилсан судалгаагаар (зөвхөн жуулчид хүлээж авдаг) (2020-2021 онд дотоодод)

  • Тур операторуудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь
  • Зочид буудлуудын орлого 63 хувь буурч, хүний нөөц нь 25 хувь
  • Жуулчны баазын орлого 84 хувь буурч, ажлын байр 65 хувь
  • Ресторануудын орлого, хүний нөөц нь 50:50 хувь хумигджээ.

Иймээс дээрх гурван судалгаа, баримт нотолгоонд үндэслэн 8 стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулсан байна.

Тодруулбал:

  1. Эрүүл, аюулгүй үйлчилгээ - Шинэ хэвийн байдалд нийцсэн эрүүл, аюулгүй, жуулчны итгэл төрүүлэхүйц үйлчилгээг хангах,
  2. Тээврийн салбар - Зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөлийг бүрдүүлэх
  3. Хүний нөөцийн бодлого - Салбарын хүний нөөцийг дахин бүрдүүлэх, чадавхжуулах,
  4. Хувийн хэвшлийн дэмжлэг - Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,
  5. Үйлчилгээний дэд бүтэц - Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах,
  6. Зах зээл, маркетинг - Гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэгдүүлэх,
  7. Хууль, эрх зүйн шинэчлэл - Аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчныг сайжруулах Аялал жуулчлалын тогтвортой хөгжил,
  8. Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн чиглэл багтаж байгаа аж.





Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.