Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн шүүгч АН-ыг самарсан гэв

2022-2-11
1235

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт тус намын  дэд дарга Ч.Отгочулуу, бүлгийн зөвлөх Д.Ганбаяр нар оролцож, байр сууриа илэрхийллээ. Мэдээллийн эхэнд  АН-ынхан шүүхийн тогтолцоо ялзарсан, Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулж байна гэж мэдэгдэв.

Г.Ганбаяр: Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулж байна

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Ганбаяр хэлэхдээ “2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон байдаг. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуульд "Шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заажээ. Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн   шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна. Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт найр тавьж, хууль журам зөрчсөнийг тогтоосон. Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэсэн. Түүнчлэн АН хоёр дарга, тамгатай дотроо хагаралтай байгаа мэтээр нийгэмд харагдуулж байна. Цаашлаад АН-ын нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй зохион байгуулсан. Тиймээс Х.Баттулгын захиалгыг гүйцэтгэсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч огцруулах хүртэл арга хэмжээг авна” гэлээ.

Ц.Отгочулуу: “Хөгжлийн банк” -нд  эрх баригч намын бүлэглэл  зодолдож байна

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Цагаан сарын өмнө төсөвт тодотгол хийж тэтгэвэр нэмсэн нь  талархалтай. АН тэтгэвэр нэмэх шаардлагыг удаа дараа хүргүүлсээр ирснийг хэлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд инфляци нийлмэл байдлаар 30-40 хувиар унасан. УИХ-ын гишүүд төсөвт тодотгол хийхдээ  инфляци Засгийн газарт ашигтай гэж байсан. Инфляци урт хугацаанд ажилгүйдэл ядуурлыг авчирдаг уршигтай.  Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хэдэн зүйл хэлэхэд, тус банкийг анх байгуулахдаа эдийн засгийн хатангиршлын эсрэг байгуулсан. Монголын эдийн засаг сүүлийн 10 жил арав  гаруй тэрбум ам.доллар дээр гацчихаад байна. Хөгжлийн банкыг эдийн засгийг тэлэх гэж байгуулсан. Гэтэл одоо эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа. Энэ зодоонд АН-ыг татан оруулж хэрүүлдээ хутгах шаардлагагүй. Бүгдийг нь бас харлуулж болохгүй. Жишээ нь, ам.долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээсээ хэд дахин илүү зээлийг эргэн төлөөд алдагдлаа үүрээд явж байгаа зээлдэгч нар ч бий.Цагаан сарын өмнө Цар тахлын хуулийг 2022 он дуустал сунгасан. Энэ хууль түр батлагдахдаа ганцхан удаа зургаан сараар сунгаж болно гэж заасан. Гэтэл үүнээс хойш хэдэн ч удаа сунгагдав. Хуульд зааснаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хэрэгжүүлдэггүй. Цар тахлаар далимдуулж асар өндөр алдагдалтай төсөв баталсан. Цар тахлыг далимдуулж төсвийн хулгай гаарч байна” гэв.

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.