Тайвань бол Украин биш. Хятад яагаад Украины хямралд Оросыг зөвхөн "амаараа" дэмжиж байгаа вэ

2022-2-11
1871

Украины эргэн тойрны нөхцөл байдлын талаар АНУ, ОХУ-ын хоорондын "аман" дайн улам ширүүсч, одоо дэлхийн тавцанд өөр нэг томоохон тоглогч нөхцөл байдлын талаар дуу хоолойгоо хүргэж эхэллээ. Энэ бол Хятад. 

Сүүлийн өдрүүдэд Бээжин  АНУ, ОХУ-ыг нөхцөл байдлыг хурцатгахгүй, хүйтэн дайны үеийн сэтгэлгээг орхихыг шаардсан ч  Москвагийн аюулгүй байдлын асуудлыг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлэв.

Хятад улс эртний холбоотон, коммунист үзэл суртлын хуучин түншээ дэмжиж байгаа нь угаас  ойлгомжтой. Гэхдээ энэ нь хоёр улсын харилцааны түүхээс ч илүү чухал байж болох юм.

Орос, Хятад "энх тайвны манаа"


Өнгөрсөн долоо хоногт Хятадын ГХЯ-ны сайд Ван И ОХУ-ын санаа зовоож буй асуудлыг зүй ёсны хэрэг хэмээн үзэж, "нухацтай авч үзэж, шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой" гэж хэлэв.

Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгч Жан Жүн  "Орос улс олон улсын энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна" гэсэн АНУ-ын мэдэгдэлтэй Хятад улс санал нийлэхгүй гэдгээ шулуухан мэдэгдэв. Тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулсан Вашингтоныг шүүмжилж, энэ үйлдлийг "мегафон дипломат ажиллагаа" гэж нэрлээд, хэлэлцээр хийхэд тус болохгүй гэж мэдэгджээ. Дипломат хэллэгээр илэрхийлсэн Бээжингийн албан ёсны байр суурь  болгоомжтой, нарийн ширийн зүйлээр баялаг байв. 

 Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч бүр улаан цайм байр сууриа ил цагаан илэрхийлж байна. Хятадад  Украины хямралыг барууныхны  бүтэлгүйтсэн бас нэгэн жишээ болгон харуулж байна. Хятад, Орос зэрэг тусгаар орнуудын газар нутгаа хамгаалах эрхийг үл хүндэтгэсэн энэхүү мөргөлдөөний гол  түрэмгийлэгч нь НАТО юм гэж тэд үзэж байна.

"Глобал Таймс" сонин "Хятад, Оросын улам бүр ойртож байгаа харилцаа нь дэлхийн дэг журмыг хамгаалах сүүлчийн шугам болж байна" гэж бичсэн бол "Синьхуа" агентлагийн нийтлэлд "АНУ дотоодын асуудлаас анхаарлаа сарниулж, Европ дахь өөрийн нөлөөгөө сэргээхийг оролдож байна" гэж мэдээлжээ. 

Нийтлэг зорилго, нийтийн дайсан

Украины хямрал  болон 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн нь Москваг Бээжингийн өвөрт түлхэн оруулж, олон улсын тавцанд ганцаардаж байсан тэр үед нь  эдийн засаг, дипломатын дэмжлэг үзүүлсэн.

Тэр цагаас хойш энэ харилцаа улам бүр цэцэглэн хөгжсөн. Хятад улс олон жилийн турш Оросын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн онд хоёр талын худалдаа 147 тэрбум ам.долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоожээ. Мөн хоёр улс цэргийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурж, хамтарсан сургуулилтыг дахин явуулахаар тохиролцов.

Владимир Путин, Ши Жиньпиний урилгаар өвлийн олимпийн нээлтийг үзэнгээ  хоёр  удирдагчид уулзалт хийв.  Путин сүүлийн хоёр жилийн хугацаанд Ши Жиньпинтэй биечлэн уулзсан анхны удирдагч болов. Коронавирусын тахал эхэлснээс хойш Хятадын удирдагч гадаадад зорчоогүй бөгөөд гадаадын иргэдтэй бараг уулздаггүй.

Одоо хоёр улс барууны орнуудтай туйлын хурцадмал харилцаатай байгааг  санах нь чухал. АНУ-ын Тафтсын их сургуулийн профессор Крис Миллер "Бээжин, Москва хоёр Европ, АНУ-ыг эсэргүүцэж, олон улсад илүү нэр хүндтэй байр сууриа олж авах нэг зорилготой"  гэжээ. 

Мөргөлдөөн хурцдаж, барууны орнууд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан тохиолдолд Хятад улс урьдын адил Орост эдийн засгийн дэмжлэг үзүүлэх магадлалтай. Тухайлбал, төлбөрийн өөр систем нэвтрүүлэх, Оросын банк, компаниудад зээл олгох, нефтийг нь авах, тэр ч байтугай АНУ-ын экспортын хязгаарлалтыг үл тоомсорлох явдал юм.

Энэ бүхэнд Хятад маш их мөнгө зарцуулах хэрэгтэй болж мэдэх юм. Мэргэжилтнүүд Бээжин одоог хүртэл Москвагийн байр суурийг зөвхөн амаар л дэмжээд байгаагийн нэг шалтгаан нь энэ юм гэжээ. 

Хятад улс одоо АНУ-тай харилцаагаа тогтворжуулах арга замыг эрэлхийлж байна гэж Херман Маршаллын сангийн Азийн хөтөлбөрийн захирал Бонни Глазер мэдэгдэв. Хэрэв тэд одоо Москвад шууд тусламж үзүүлбэл энэ нь АНУ-тай харилцах харилцааг улам хурцатгаж болзошгүй" гэж тэр хэлэв.

Бээжин ОХУ-ын талд дахин дахин ярих нь хоёр дахь худалдааны чухал түнш болох Европын холбоог Хятадын эсрэг эргүүлж магадгүй юм. Энэ нь улмаар Европын нэгдсэн хариу арга хэмжээнд хүргэж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Түүний бодлоор барууны зүгээс хариу арга хэмжээ авахдаа Тайваньд илүү их дэмжлэг үзүүлж магадгүй юм. Мөн энэ айдас Украины хямралтай холбогдуулан Бээжингийн анхаарлыг гэнэт татаад байгаа юм. 


Тайвань бол Украин биш

АНУ болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа Хятадын диаспора /цагаач/ нар энгийн нэг шалтгаанаар Украйны мөргөлдөөнийг анхааралтай ажиглаж байна. Вашингтон үнэхээр холбоотнуудынхаа ашиг сонирхлыг хамгаалах уу?

Хэрэв Орос Украинд халдвал АНУ хөндлөнгөөс оролцох эсэх, өөрийгөө тусгаар тогтносон улс гэж үздэг АНУ-ын гол холбоотон Тайванийг Хятад улс хяналтандаа авахаар шийдвэл үүнтэй төстэй зүйл тохиолдох уу гэж олон хүн асууж байна.

АНУ Тайванийн төлөө Хятадтай дайтах эсэх нь Азийг үнэхээр түгшээж байна. Хятад, АНУ-ын хоорондох өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Тайванийн агаарын бүсэд Хятадын нисэх онгоцууд  нислэг үйлдэж байгаа тухай мэдээлэх нь нэмэгдсээр байна.

Хятадууд Тайваньд халдлага үйлдсэн тохиолдолд АНУ тодорхой төлөвлөгөөнийхөө талаар ярьдаггүй. түүнчлэн тус аралд цэргийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон хууль АНУ-д байдаг. Үүний зэрэгцээ Вашингтон Бээжингийн тунхагласан "Нэг Хятад" зарчмыг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.  

Гэхдээ шинжээчид Тайванийг Украинтай харьцуулах нь зохисгүй гэж үзэж байна. Нөхцөл байдал нь огт өөр геополитикийн асуудлаас хамаардаг.  АНУ Тайваньтай илүү хүчтэй соёлын харилцаатай тул тус арлыг америкийн  Ази дахь үзэл суртал, дипломат, цэргийн стратегийн тулгын чулуу болгож байна гэж Хятадууд үзэж байна.

"Хятад бол Орос биш, Тайван бол Украин биш. Тайваньд АНУ-ын ашиг сонирхол Украиныхаас хамаагүй өндөр байна" гэж судлаач Бонни Глэйзер хэлэв.

Эх сурвалж: ВВСээс товчлов






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.