Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байна. Харин өнгөрөгч сарын 28-ны өдрийн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан этгээдүүд Хөгжлийн банкнаас 300 орчим тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авсан ч өнөөдрийг хүртэл нэг төгрөг төлөөгүй байна. Улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг. Дээрээс нь татвар, нийгмийн даатгалын 20-иод тэрбум төгрөгийн өртэй" гэжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин