Ч.Отгончулуу: Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон

2022-2-10
914

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын дэд дарга Ч.Отгочулуу "Тэтгэвэр нэмэгдсэн асуудал дээр нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн онд инфляц 15 хувьд хүрсэн. Гэтэл тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн онд оногдох худалдан авах чадварыг нөхөх хэмжээнд л өсгөж байгаа гэсэн үг юм. Тэтгэврийг хангалттай хэмжээнд нэмэх боломж байсан.

Дараагийнх нь Хөгжлийн банкны асуудал. Тухайн банкны үйл ажиллагаа уг нь эдийн засгийг тэлэхэд зориулагдах байсан ч эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон болж хувирлаа.

Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхийнхний ажлыг нь хийлгэмээр байна. Хийрхэл үүсгээд байх юм. Зээлдэгч нар бүгд муу хүмүүс биш. Ажлын байр бий болгоод бизнесийг тэлж байгаа хүмүүс зөндөө бий. Долларын ханшийн уналтаас болж анх авсан зээлээ хэд дахин илүү төлөөд алдагдлаа чимээгүй үүрч яваа зээлдэгч нар ч бий. Долларын ханшийг унагахгүй байх нь зээлдэгч нарын биш төрийн үүрэг. Энэ ханш сулрахын цаана урт хугацаагаар бүтээн байгуулалт хийж буй компаниуд асар их алдагдал хүлээж байгаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хулгайч нарыг өмөөрөхгүй. Гэхдээ шударгаар хөдөлмөрлөж буй бизнес эрхлэгчдийг харлуулж болохгүй.

Хөгжлийн банкны асуудал бол эрх баригч намын бүлэглэл хоорондын зодоон. Бохир хэрүүлдээ АН-ыг оролцуулах гэсэн оролдлогоо зогсоох шаардлагыг бид хүргүүлнэ.

Цар тахлын хуулийг хулгайгаар сунгасан. Бүх улс орнууд аажмаар хэвийн байдалдаа орсон. Гэтэл яагаад Монгол Улс энэ онцгой зохицуулалтыг хадгалж үлдэв? Уг хуулийн цаана Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагч нар УИХ-ын хяналтгүйгээр зохицуулалт хийж болох боломж бий. Хуулийг анх ганцхан удаа сунгаж болохоор түр хугацаагаар баталсан. Үүнээс хойш хэдэн удаа сунгав. Сүүлдээ бүтэн жилээр сунгагдаж байна.

Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Засгийн газар сар бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой ч хуулийг биелүүлэхгүй байгаа юм. Цар тахлаар далимдуулж асар их алдагдалтай төсөв баталдаг. Эрх баригчид өөрсдөө алдаагаа зас. Ард түмэнд битгий зовлон нэм" гэв.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр "2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх дээр Э.Бат-Үүлтэй холбоотой шүүх хурал болж, дөрвөн жилийн хорих ял оноосон.

Эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.13-т шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө гэж заасан. Э.Бат-Үүлийг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьсон гэж үзэж байна. Шүүхийн тогтолцоо ийм байна" гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.