Зариг.мн сайт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас “Хөгжлийн банк”-тай холбоотой асуудлыг тодруулав. Улсаа хөгжүүлэх зорилготой байгуулсан “Хөгжлийн банк” өнгөрсөн хугацаанд 1 их наяд гаруй төгрөгийн чанаргүй зээлийг ААН-үүдэд олгосноос цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Чанаргүй зээл авсан компаниудын ард эрх баригч МАН-ын 20 гаруй улс төрч холбогдсон гэдэг мэдээлэл ил болоод буй. Тэгвэл дээрх МАН-ын гишүүдэд цагдаа, АТГ-аас хэрэг үүсгэж шалгах юм бол намын гишүүчлэлээс түтгэлзүүлнэ гэдгийг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Харин Шүүхээс гэм буруутай гэж тогтоовол намаасаа хөөх аж.
Ард иргэд, улс орноо доромжилсон улс төрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, тэмцэнэ гэдгээ эрх баригч намын гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан хэлэв.
Ц.Анандбазар, Ч.Ундрам, Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт зэрэг МАН-аас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд мөн М.Билэгт, Ц.Шаравдорж, А.Сүхбат, Ц.Гарамжав тэргүүтэй МАН-д гишүүнчлэлтэй 20 гаруй улс төрч Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд нэр холбогдоод байгаа билээ.
Г.Жүгдэр