НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагуудтай уулзлаа

2022-2-10
429

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагууд болон албаны бусад төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтад Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга Радионов Михайл Юрьевич, орлогч дарга Лавров Леонид Алексеевич, хамтарсан компанийн Ерөнхий захирал Горелов Александр Витальевич, “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн ТУЗ-ын дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Газпромбанкны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович “Байгальд ээлтэй шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобус, автомашины хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хангах, цаашлаад Эрхүү зэрэг хотод шингэрүүлсэн хийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах, түгээх станцууд барих төлөвлөгөөтэй байна. Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд Нийслэлийн хотын удирдлагуудын зүгээс бодитой дэмжлэг, ойлголцол, шат дараалсан хэлэлцээр чухал. Нийслэлийн иргэдийн автомашины хөдөлгүүрийг газ хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн зүгээс бодлогоор тодорхой дэмжлэг үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Уул уурхайгаас ангид байгальд ээлтэй, сэргээгддэг эх үүсвэрийг дэлхий нийтээр эрэлхийлж байна. Энэ бол дан ганц Улаанбаатар хотын асуудал биш. Дэлхий нийтийн асуудал. Нийслэл, харьяа агентлаг, газрууд агаарын  болон хөрсний бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийг бууруулах зорилгоор хатуу түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхааран ажиллаж байна. Үр дүнд хүрсэн бодитой шийдэлтэйгээр хамтран ажиллахад таатай байна.

Хотын зүгээс мэргэжлийн баг бүхий хөрөнгө оруулалтын ажилд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ. Хамтарсан уулзалтын үеэр Газпромбанкны төлөөлөгчид Улаанбаатар хотын иргэдийн шингэрүүлсэн хийн хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч эх үүсвэр, түүхий эд, түлшний хангамж тасалддаг, үйлдвэр цөөтэй зэрэг бэрхшээл байгаа нь судалгаанаас харагдаж байна гэдгийг хэлж байлаа. Нийслэлийн удирдлагын зүгээс нийтийн тээврийн автобусны тоо хэмжээг нэмэгдүүлж, байгалийн хийн түлшний хэрэглээг дэмжих нь чухал болохыг онцолсон юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.