БЭЭЖИН 2022: Оросын уран гулгагчдын алтан медалийг хураах уу

2022-2-10
3035
 
"Бээжин-2022" Өвлийн олимпийн наадам дуулиан шуугиан дагуулсаар байгаа . Трамплин, шорт трек дээр "асуудал" байсан, гэхдээ бүгд дүрэм журам, шүүгчдийн шийдвэртэй холбоотой байсан билээ.
Тэгвэл өнөөдөр "Бээжин-2022" Өвлийн олимпийн XXIV наадмын хамгийн том дуулиан, допингтой холбоотой анхны шуугиан дэгдлээ. 
 
2002 оны Солт Лэйкийн олимпоос эхлэн Өвлийн олимпийн наадмын үеэр медаль хүртсэн тамирчдын медалийг уралдаан тэмцээн болсон ордон, цэнгэлдэхэд нь ( venue) гардуулалгүй зөвхөн бэлгэ, дурсгал өгдөг болсон. Харин нь маргааш нь тусгайлан зассан ( Энэ удаа Бээжинд болон Жанжхүү гээд хоёрыг бэлдсэн) MEDAL PLAZA -д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад Victory ceremony буюу Ялалтын ёслолын арга хэмжээний үеэр гардуулж байгаа билээ.
 
Энэ ёсоор даваа гаригт Уран гулгалтын багийн тэмцээнд медаль хүртсэн Оросын ОХ , АНУ, Японы багуудын медалийг гардуулах ёслол мягмар гаригт болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
 
Шалтгаан нь хууль, эрхзүйн асуудал гарсантай холбоотой хэмээн ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо мэдэгдсэн, өөр тодорхой тайлбар өгөөгүй байна, одоог хүртэл.
Харин Inside the Games уран гулгалтын багийн тэмцээнд алтан медаль хүртсэн Оросын багийн нэг нь допингийн зөрчилтэй байснаас асуудал үүссэн хэмээн мэдээлсэн.
 
Оросын багийн хэн нэг нь Олимпийн өмнө өгсөн допингийн шинжилгээнд ( drug test гэсэн бас яриа байгаа) асуудал байсан, тэр нь марихуантай холбоотой гэх мэтээр...
Америкийн NBC Sports бүүр Оросын багийн Никита Кацалаповын допингийн шинжилгээнээс хар тамхины( марихуан) ул мөр илэрсэн хэмээн мэдээллээ.
Харин Оросын тал мэргэжилтнүүд, дасгалжуулагчид, тэр бүү хэл улс төрчид хүртэл тамирчдынхаа талд зогсож буй.
 
"Олимпийн өмнө болон олимпийн үеэр дандаа л шинжилгээнд хамрагдаж байсан , тэгвэл тэр үед нь асуудал үүсгэхгүй алт авангуут л ийм юм гаргаад ирэх юм", "Манайхан бүгд цэвэр, тэд чинь хүүхдүүд шүү дээ! Тэгээд ч допинг хэрэглээд уран гулгалтын техник, ур чадвар өсчихнө гэж огт бодогдохгүй байна" гэх мэтээр.
 
За асуудал ямар ч байсан дэгдлээ, хэрэв муугаар эргэвэл харин Оросын багийн медалийг хураах уу? гэсэн асуулт бас гарна.
 
Спортын мэргэжсэн хуульч нэгэн "Хэрэв олимпийн үеэр допинг хэрэглэсэн бол шууд зарлаад тухайн тамирчныг шууд Олимпийн тосгоноос хөөдөг. Марихуаны заалт Допингийн кодекст нилээд "зөөлөрсөн" ч зөрчилд тооцогдож, амжилтыг цуцлах боломжтой. Олимпоос өмнө хийсэн шинжилгээгээр ул мөр байсан гэж яригдсан. Тэрнээс марихуаныг Хятадад зөөвөрлөсөн, хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Багийн медалийг хураах дээр бараг боломжгүй. Учир нь Допингийн кодексийн 11 дүгээр заалтад аливаа багийн тэмцээний үр дүнг нэгээс дээш тооны тамирчинчнаас зөрчил илэрсэн тохиолдолд тухайн багийн амжилтыг бүхэлд нь хүчингүйд тооцно гэсэн заалт байдаг" хэмээн тайлбар өгсөн байна. 
 
                                                       Эх сурвалж: https://www.facebook.com/tuvshee.tavantsagarig





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.