Удтал хүлээсэн хөөн хэлэлцэх хугацааны талаар нэгдмэл ойлголттой болно

2022-2-10
2367

Тодруулбал Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ямар хугацааны дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хууль /2015/-ийн 1.10 дугаар зүйлд зохицуулсан.

Гэсэн хэдий боловч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүх өөрсдийнхөөрөө тайлбарлаж хэрэглэж байгаа нь нийгэмд нэлээдгүй ойлгомжгүй байдлыг бий болгосон.

Хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтыг практикт нэг мөр зөв ойлгож,  хэрэглэхийг шүүх тогтоодог.

Гэвч өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллага, шүүгч нар 2015 оны Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, хэргийг шийдвэрлэж ирсэн нь шүүхийн байгууллага өөрөө Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар нэгдсэн нэг ойлголттой болж чадаагүйг илтгэдэг.

Шүүх Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн хэрэглэх талаар нэгдсэн ойлголтгүйгээс болж хуульчдын дунд ч гэсэн маргаан гарч ирсэн.

Хуульчдын дунд ч гэлтгүй нийгэмд, иргэдийн дунд ч “барилаа, хорилоо, хөөн хэлэлцэх хугацаа дууслаа” гээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг, “мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст Эрүүгийн хууль хөөн хэлэлцэх хугацааны хэмжээнд үйлчилдэг” гэх ойлголт бий болж, түүнийг дагаад тодорхой хэмжээний шүүмжлэл өрнөөд байгаа нь нууц биш.

Нөгөөтээгүүр “хөөн хэлэлцэх хугацаа”-наас болж ял завшсан , ял хүндэрсэн тохиолдол ч гарсан байдаг.

Жишээ болгон дурдвал Жастын гэх Ш.Батхүүд холбогдох, МАК-ын гэх Н.Номтойбаярт холбогдох, Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйд холбогдох, сайд асан Да.Ганболдод холбогдох эрүүгийн хэргүүд нийгмийн анхаарлыг татаж, “хөөн хэлэлцэх хугацаа” гэх Эрүүгийн хуулийн зохицуулалтын ойлгомжгүй хууль хэрэглээнээс болж нийгмийг багагүй хугацаанд талцуулаад авсан.

Улсын Дээд шүүх “хөөн хэлэлцэх хугацаа”-г харилцан адилгүй хэрэглэж Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг С.Баярцогтын хэргээс тусгаарлаж “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан.

Гэвч Н.Номтойбаярын хэрэгт нөгөөх “хөөн хэлэлцэх хугацааг” харилцан адилгүй хэрэглэж ял оноож байсан.

“Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар Үндсэн хуулийн цэц хүртэл дэнсэлж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоороо Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан хөөн хэлэлцэх хугацааны талаар “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” нь Монгол Улсын үндсэн Хуулийг зөрчсөн тул уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэж байсан.

Гэвч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй Улсын Дээд шүүх өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар гаргаагүй байсан.

Харин өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан хуралдаж нөгөө Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар албан ёсны тайлбар гаргаж, нэгдсэн нэг ойлголттой хуулийг хэрэглүүлэх ажлыг эхлүүлсэн талаар Улсын Дээд шүүх албан ёсны цахим хуудсандаа нийтэлжээ /www.supremecourt.mn/.

Эрүүгийн хуульд заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-г хэрхэн хэрэглэх нь хуульчдын анхааралд байгаа бөгөөд хүний эрхийг дээдэлж, эрх зүйт төрийг бэхжүүлэх үү, эсхүл хэн нэгэн этгээдийг шийтгэх хэрэгсэл болгох уу гэдгийг Улсын Дээд шүүхээс хүлээх л үлдлээ.

А.Уянга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.