Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан

2022-2-9
959

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар Хөгжлийн банк нийт санхүүжүүлэх дүнгийн дор хаяж 60 хувь нь Монгол Улсын экспортыг дэмжсэн зээлийг олгох ёстой. Улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.

Хөгжлийн банкны төлөөлөл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга өгөхдөө шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлэхдээ маш их хугацаа алдаж байгаа талаар хэлсэн. Тухайлбал хамгийн ихдээ 69 сар шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа аж. Мөн чанаргүй зээлтэй холбоотойгоор шат дараатай авсан арга хэмжээнүүд үр дүнд хүрч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн гэх мэдээллийг өгсөн" гэлээ.

Мөн асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа бөгөөд үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ Хөгжлийн банкнаас илэрхийлсэн байна.

Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд шаардлагатай экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжсэн институц. Иймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжинэ. Харин чанаргүй зээлдэгчидтэй хариуцлага тооцно. Мөн зээлийн эргэн төлөлтийн асуудалд анхаарал хандуулна. Хөгжлийн банкнаас зээл авсан, хариуцлагагүй байгаа, албан тушаал эрх мэдлээ ашиглан зээл авсан, эсвэл авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан зээлдэгч нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газраас холбогдох хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн байгууллагад бүхий л дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн гэлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.