Б.Жавхлан: БНХАУ-д хийсэн айлчлалаар хөндсөн асуудлыг энэ сарын 15-нд дахин хэлэлцэнэ

2022-2-9
559

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Энэ удаагийн уулзалтаар техникийн шатанд, дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон. Манай улсаас танилцуулсан асуудлуудыг БНХАУ-ын тал өндөр ач холбогдол өгч уулзлаа. Энэ уулзалтаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслийг базаж, ярилцсан. Үүнийг танилцуулбал, 

АСУУДАЛ 1: Товлосон уулзалтаа хийж дуусгаад төлөвлөөгүй нэмэлт уулзалт хийсний үр дүн их байлаа. Үүний нэг нь хилийн солбицлын цэг юм. БНХАУ-ын Хөгжил шимтгэлийн хорооны даргатай ажлын уулзалт хийсэн. Үүгээр гурван боомтыг улам өргөжүүлж, харилцан ачаа тээвэр нэмэгдүүлэх ажлыг ярилцсан. Үүнд Гашуунсухайт Ганцмод, Бичигт зүүн хатавч, Шивээхүрэн сэхээ боомтууд багтсан. 10 орчим жил гацаад байсан солбицлын цэгийг эцсийн байдлаар тохирсон.

Ялангуяа Гашуунсухайт Ганцмод боомтод солбицлын цэгийг ашиглаж харилцан төмөр замыг нэвтрүүлэх, ачаа, таваарыг шилжүүлэх, ачиж буулгах цэг буюу дараагийн ажил руугаа орсон. Үүний ТЭЗҮ, боломжит судалгаануудыг эцсийн байдлаар өнөөдөр хөрвүүлж дуусгалаа.

Хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхээр дахин уулзах уулзалтыг наашлуулж, хоёрдугаар сарын 15-нд товлосон. Энэ уулзалтаар "Терминалаа эцсийн байдлаар аль талдаа барих вэ" гэдгээ тохирвол цаашдын хөрөнгө оруулалтын ажлууд шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ шуурхайлах юм. Боомт бол хоёр улсын эдийн засагт харилцан ашигтай байдаг учраас БНХАУ-д ч өндөр хүлээлттэй байгаа.

АСУУДАЛ 2, 3: Нэг бүс нутгийн бүтээн байгуулалттай холбоотой төсөл байсан. Энэ нь хойд, урд хилийг холбох Замын-үүд Алтанбулаг хоорондын хурдны авто зам болон хос төмөр замын бүтээн байгуулалтыг ярьсан. Үүнийг БНХАУ-ын талаас ач холбогдол өгч хүлээж авсан. Үүнтэй холбоотой ТЭЗҮ, баримт материалыг өгөөд байна. Үүнийг мөн л хоёрдугаар сарын 15-ны уулзалтаар дахин ярих юм.

АСУУДАЛ 4, 5: Улаанбаатар хотын түгжрэл, дэд бүтэцтэй холбоотой асуудал дараагаар нь яригдлаа. Үүнд LRT буюу баганат нийтийн тээврийн хэрэгсэл байв. Энэ нь 49 км явах нийтийн тээврийн хэрэгслийн асуудал хөндөгдсөн.

Мөн Улаанбаатар хотын  алслагдсан дүүргүүдээр тойрог зам бүхий 71 км хурдны замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөснөө танилцуулсан. Үүнд БНХАУ-ын тал дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн юм. Үүнийг хоёрдугаар сарын 15-ны уулзалтаар ахисан түвшний урьдчилсан байдлаар шийдвэрийг гаргах юм.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.