БНХАУ-аас оруулж ирсэн шинжилгээгээр баталгаажаагүй их хэмжээний тахианы мах худалдаанд гарсан байж болзошгүй

2022-2-9
46083

Импортын мах махан бүтээгдэхүүнийг -18 хэмээс багагүй температуртай, зориулалтын хөргүүр бүхий чингэлгээр тээвэрлэнэ гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан. Гэвч энэ хуулийг ноцтой зөрчиж, зориулалтын бус таваарын чингэлэгт тээвэрлэсэн 420 тонн тахианы махыг шинийн нэгний өдөр хилээр оруулж иржээ. Зөрчилтэй тус тахианы махыг БНХАУ-ын +4 хэмийн дулаан уур амьсгалтай Жининг хотоос 10 гаруй хоног тээвэрлэн авч ирсэн бөгөөд дээрх тахианы мах нь муудсан ч байж болзошгүй юм. 10 чингэлэг бүхий 420 тонн тус тахианы махнаас Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори дээж авч шинжилж буй бөгөөд шинжилгээний хариу нь маргааш гарах аж. Гэтэл шинжилгээний хариу гараагүй байхад өчигдрөөс эхлэн зөрчилтэй тахианы махыг хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж, худалдаалсан талаар мэдээлэл гараад байна. Баталгаагүй хүнс хилээр нэвтрүүлж, хүнсний хэрэгцээнд нийлүүлнэ гэдэг бол ард иргэддээ хор өгч буйгаас ялгаагүй үйлдэл юм.

Стандартын бус хөргүүргүй чингэлгээр тээвэрлэн оруулж ирсэн тахианы махыг буцаах аль эсвэл шууд устгалд оруулах ёстой байтал Хилийн мэргэжлийн хяналтын газар дээрх арга хэмжээг аваагүй.  Гаалийн ерөнхий газрын дарга, удирдлагууд ажлын хариуцлага алджээ. Энэ асуудлын ард албан тушаалаа урвуулан ашигладаг, авлига авдаг эрх бүхий албан тушаалтнууд ч байж мэднэ.

БНХАУ-аас импортоор орж ирсэн 420 тонн тахианы махыг НВЦ групп, Хос-Очир трейд, Агро ХХК, Батширээт ХХК, Далай цэнгэл ХХК, Хасхүү ХХК, Asian organic ХХК зэрэг нэр бүхий 7 компанийн оруулж иржээ.

Хүн амын хүнсний аюулгүй байдалтай холбоотой тус асуудлыг Тойм.мн сайтын сурвалжлах баг тодруулахаар ажиллаж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.