Б.Батцэцэг: Айлчлалаар Орос-Монгол-Хятад гурван улсын уулзалт зохион байгуулах санал тавьсан

2022-2-9
846

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Олимпын наадам бол хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг учир аливаа хэлбэрээр улстөржүүлж болохгүй учир Бээжингийн олимпын наадамд оролцохоо мэдэгдсэн дэлхийн удирдагчдын нэг болсон. Богино хугацаанд үргэлжилсэн айлчлал болсон хэдий ч маш шахуу програмтай, үр дүнтэй, өгөөж ихтэй айлчлал болсон гэдгийг хоёр тал аль аль нь цохон тэмдэглэсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувиар БНХАУ-ын Бүгд найрамдах намын дарга Ши Жинпиньтэй болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай албан ёсны уулзалт хийсэн. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах зэргээр санал солилцож, харилцан ойлголцолд хүрсэн.

Хоёр улсын Засгийн газрын хоорондын хөгжлийн төсөл хөтөлбөрийг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн асуудалд шийдэлд хүрсэн.

Хилийн боомтууд дээр үүссэн нөхцөл байдал, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэргийн экспортыг хэвийн горимд шилжүүлэх нөхцөлийг хурдан бүрдүүлэх, харилцан ашигтай хамтарч ажиллах, цөлжилттэй тэмцэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан.

Мөн Орос-Монгол-Хятад гурван улсын уулзалтыг зохион байгуулах санал тавьсан байгаа. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, своп хэлцлийг гурван жилээр сунгах асуудлыг ярьсан.

 БНХАУ-ын талаас Монголын улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж үзэж байгааг дурдсан. Засгийн газраас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох, Гашуунсухайт боомтоор гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлуудаар тохиролцоонд хүрсэн.

Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцсан" гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.