Японд анх удаа “Ковид-19” халдварын эсрэг уух эмийн зөвшөөрөл авна

2022-2-9
515

Эм үйлдвэрлэгч “Шионоги энд ко” компани гэрийн эмчилгээ, эмнэлгүүдийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор энэ оны эцэс гэхэд дотуур ууж хэрэглэх коронавирусний эсрэг эмийг хэрэглээнд нийлүүлэх зөвшөөрөл төрөөс авахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ.

Осака хотод төвтэй тус компани өнгөрөгч оны долоодугаар сараас хойш эмнэлзүйн туршилтад хамрагдаж байгаа вирусний эсрэг эм нь хөнгөн, дунд зэргийн “Ковид-19”-ийн шинж тэмдгүүд улам дордохоос сэргийлнэ гэж найдаж байна гэж үзэж байна.

Хэрэв батлагдвал энэ нь хөнгөн хэлбэрийн “Ковид-19” өвчтэй хүмүүст зориулсан Японы анхны ууж хэрэглэх эм болох юм. Одоогоор тус улсад хөнгөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд зөвхөн судсаар тарих эмчилгээг эмнэлгүүдэд хийж байгаа юм.

Японд коронавирусний халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн орны хомсдол, гэртээ эмчлүүлэх өвчтөний тоо нэмэгдэж байгаа тул эмнэлгийн зохих тусламж авахгүй байх үед шинж тэмдгүүд нь улам дордож болзошгүй гэсэн санаа зовниж байна.

“Шионоги энд ко” компани мөн ууж хэрэглэх эмийг гадаадад нийлүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд АНУ-ын Био анагаахын дэвшилтэт судалгаа, хөгжлийн газартай энэ талаар ярилцаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Тус компани Эрүүл мэндийн яамнаас яаралтай зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд дараа нь шаардлагатай судалгааг хийсэн тохиолдолд эмийг зах зээлд гаргахаас өмнө эмнэлзүйн туршилтыг дуусгах шаардлагагүй болох юм.

Туршилтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тус компани энэ оны эцэс гэхэд Японд хоёр сая өвчтөнийг эмчлэхэд хангалттай хэмжээний эмийг үйлдвэрлэнэ гэж найдаж байгаагаа мэдэгдлээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.