Визийн төвийг хувийн хэвшил ажиллуулж болно

2022-2-9
957

Засгийн газрын тогтоолоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулийг  үндэслэн “Монгол Улсын визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журам”-ыг УИХ-аар баталсан юм. Журамд зааснаар Визийн төв нь виз мэдүүлэгчийн паспорт, мэдүүлгийг хүлээн авах, уг мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудын үнэн бодит байдлыг хянасны үндсэн дээр Монгол Улсын холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт дамжуулан өгөх, Дипломат төлөөлөгчийн газрыг төлөөлөн визийн хураамжийг хураан авч, төсөвт саадгүй төвлөрүүлэх үүрэгтэй байх юм. Мөн Монголыг сурталчлах, аялал жуулчлалтыг татах гээд онцгой үүрэгтэй ажиллах визийн төвийг шаардлага хангасан хуулийн этгээд ажиллуулах нь нээлттэй байхаар тусгажээ. Журмын онцлох заалтуудыг хүргэж байна.

-Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, мэдүүлгийн үнэн бодит байдлыг хянан шалгасны үндсэн дээр виз олгох байгууллагад дамжуулах,  бичилт хийж, виз мэдүүлэгчид хүлээлгэн өгөх үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээд байна.


-Визийн төвийн байршлыг визийн үйлчилгээний ачаалал, аялал жуулчлалыг татах, нэмэгдүүлэх, визийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг харгалзан тогтооно.


-Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй улс, бүс нутагт байгуулж болно.


-Визийн төвийг нээн ажиллуулах нь төр-хувийн хэвшлийн түншлэлд үндэслэх бөгөөд улсын төсвөөс аливаа зардлыг санхүүжүүлэхгүй.


-Визийн төвийн байршлыг тогтоохдоо Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах зарчмыг баримтална. Энэ тохиолдолд Монгол Улсаас тухайн улс, хотод хавсран суугаа Дипломат төлөөлөгчийн газар хариуцна


-Визийн мэдүүлэг, виз олголттой холбоотой мэдээллийн сан, виз мэдүүлэгчийн хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй бөгөөд мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй, задруулахгүй, дамжуулахгүй .


-Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хүсэлтэй шаардлага  хангасан хуулийн этгээд нь хүсэлтээ визийн төв байгуулах улсад суугаа болон хавсран суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулна.


-Мөн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд гаргаж болно.


-Визийн төв нээн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн хуулийн этгээдүүдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулах үүрэг бүхий 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.


-Шалгаруулах  бүрэлдэхүүнд гадаад харилцаа, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаадын иргэний асуудал хариуцсан болон тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг оролцуулна.


-Ажлын хэсэг нь хүсэлтээ ирүүлсэн хуулийн  30 хоногийн дотор сонгон шалгаруулж гэрээ байгуулна.


-Визийн төв байрладаг улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн бол татан буулгана.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.