Хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй астероид дэлхий рүү ойртож  иржээ

2022-2-9
3423

Өчигдөр буюу 2-р сарын 8-нд  "2007 UY1" хэмээн томъёологдсон  астероид /жижиг гариг/ дэлхийд ойртож  манай гаригаас ердөө таван сая гаруй километрийн зайтай өнгөрчээ.  Энэ нь ойролцоогоор  дэлхийгээс сар хүртэл  14 зайтай тэнцэж байгаа гэсэн үг юм. /Дэлхийгээс сар хүртэл дунджаар 363 104 км/  Энэ тухай НАСА-гийн мэдээлжээ. 

Сансрын энэ биетийн диаметр 150 метр хүрч байв. Хэрэв ийм хэмжээний биет манай гаригтай мөргөлдвөл  онолын хувьд эх дэлхийд маань ноцтой хохирол учруулж болзошгүй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч  энэ астероид  аюултайд тооцогддоггүй. Учир нь одоогийн тооцооллоор бол хэзээ нэгэн цагт дэлхийтэй мөргөлдөх онолын магадлал маш бага байгаа юм.

Нэмж дурдахад "2007 UY1" нь астероидын Атон бүлэгт багтдаг, өөрөөр хэлбэл түүний тойрог зам нь дэлхийн тойрог замыг дотроос нь огтолдог. "2007 UY1" астероидыг анх 2007 онд илрүүлсэн. 

Сансар судлаачдын анхааруулж байгаа өөр нэг астероид бий.  Урьдчилсан тооцоогоор  2029 оны хавар "Апофис" астероид нь геостационар хиймэл дагуулын тойрог замын өндөртэй дүйцэхүйц  хэмжээний маш ойрхон зайд дэлхийд ойртоно гэжээ. Харин  "Роскосмос" үүнийг  дэлхийтэй мөргөлдөх магадлалыг "маш бага" гэж үнэлжээ.

Өөр бас нэг сансрын биет "2022 AE1" астероидыг 2023 оны 7-р сарын 4-нд  дэлхийтэй мөргөлдөх магадлалтай гэж тооцож байгаа юм.

Энэ оны 1-р сарын 6-нд АНУ-ын Аризона муж дахь одон орон судлалын Маунт Леммон ажиглалтын төвд хийсэн судалгаагаар олдсон 2022 AE1 астероид нь дэлхийтэй мөргөлдөх хамгийн өндөр эрсдэлтэй гэж эрдэмтэд үзэж байна.  

Энэхүү астероидын  хэмжээ нь таамаглаж буйгаар  "Тунгусын  солир" -ын хэмжээтэй харьцуулж болохуйц буюу 70 орчим метр аж.  Хөдөлгөөний хурд секундэд 19.83 км. Гэхдээ эрдэмтэд мөргөлдөх магадлалыг 1700-д  нэг гэж тооцдог.

2022 AE1 астероидын тойрог зам. 2023 оны 7-р сарын 4-ний өдөр Дэлхийд хамгийн ойртох цэг

 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.