Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо.Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв. Манай улсын тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ.
Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм. Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих болно.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал