Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газар, БОАЖЯ-наас тархац нутаггүй болсон монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авсан.
Улмаар Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль монгол тарвагыг барьж, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлж, нутагшилтын байдалд хяналт мониторинг хийсэн юм. Мониторинг судалгаа хийхэд тухайн нүүлгэн шилжүүлсэн бодгаль тарвагын тоо толгой өсөж үржсэн үр дүн гарсан хэмээн Нийслэлийн байгаль орчны газраас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлуудынхаа хүрээнд танилцуулав.