"Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 262 чиглэлд 528 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 2388 иргэн, 1702 тээврийн хэрэгслийг шалгаж, орон байрны хулгайн 1 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, бусдын биед гэмтэл учруулах 1 хэргийг таслан зогсоож, эрэн сурвалжлагдаж байсан 5 хүнийг олж тогтоолоо.
Мөн гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эрхгүй үедээ болон эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 24 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажиллажээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэл хотын шөнийн нөхцөл байдал харьцангуй тайван байлаа гэж Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээллээ.