Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна

Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай ярилцлаа.
Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн Сар шинийн баярт зориулсан бөхий барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэ багшдаа талархаж байна. Сар шинийн баярт “Бөх билэгт дэвжээ”-ний бөхчүүд сай барилдаж ирсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа гээд бөхчүүд түрүүлж байсан юм. А нарынхаа араас амжилттай барилдаж түрүүллээ. Энэ жилийн тухайд манай дэвжээни бөхчүүд цугларалтад хамрагдаж 10 хоногийн бэлтгэлд гарсан юм. Улсын гарьд Д.Рагча улсын начин Ч.Ганзориг гээд бөхчүүд залуусаа Сар шинийн барилдаанд бэлтгэсэ Манай галаас улсын гарьд М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар шөвгөрлөө. Манайха амжилттай барилдлаа.
-Аймгийн заан цолтой залуу “Бага наадам”-д түрүүлсэн нь Сар шиний барилдааны онцлог байлаа. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу? -Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Сар шинийн барилдаан маан зохион байгуулагдсан нь сайхан байлаа. Түрүүлж, үзүүрлэх талаар нэг их бодоогүй Хэнтэй ч таарсан сайхан барилдъя л гэсэн бодолтой Сар шинийн барилдаан зодоглолоо. Хүнд барилдаанууд хийлээ. Нэгийн даваанд л гэхэд улсын начин Т.Дүгэрдоржто оноолт таарсан. Даваа бүрт түргэн шуурхай барилдахыг хичээлээ.

-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан хоёр өдрийн турш зохио байгуулагдлаа. Дархан аварга А.Сүхбат нойр сайтай хоноод, өглөө хоол идээ гарахад л түрүүлдэг байсан талаараа хэлж байсан. Чухал барилдааны өмнө сай унтаж амарч чадсан уу, та?
-Миний тухайд барилдаан бодож нервтээгүй. Эхний өдрийн барилдаанаа хийчихээ орой 22:00 цагийн үед л унтсан. Өглөө ээжийнхээ гарын хоол идээд л Бөхийн өргөө рү гарсан. Нойр сайтай хоносон учраас өмнөх барилдаанууддаа төвлөрөөд л тайва байлаа. Багш, дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг ч сайн тусгаж авсан.
-Чухал барилдааны өмнө галын дасгалжуулагч на чинь танд юу зөвлөж байв?
-“Тэрэнтэй тэгж, энэнтэй ингэж барилдаарай, тийм мэ хийгээрэй” гэж нарийн ширийн юм зөвлөөгүй э Өмнөх барилдаандаа төвлөрөөд хүний хайрцаг орохгүй, өөрийнхөөрөө шийдэмгий барилдахыг зөвлөсөн. Энэ зөвлөгөөний дагуу л барилдаж түрүүллээ. Аль болох шийдэмгий барилдахыг хичээсэн. Хажууд дэвжээний ах нар зоригжуулаа зогсож байхад нөмөр нөөлөг болдог юм байна. Тэр утгаараа зоригтой барилдлаа. -Таны аав цэргийн начин цолтой бөх хүн. Хүүгийнхэ барилдааныг Бөхийн өргөөнд очиж үзэв үү?

-Аав маань гэртээ зурагтаар харсан. Би аав, ээж дүүгийн хамт амьдардаг юм. Сар шинийн барилдаан түрүүлчихээд баяраа хуваалцахаар гэр лүүгээ яарсан. Гэр бүлийнхэн маань идээ битүүлгээ засчихсан, их сайхан хүлээж авсан. Баяра хуваалцаад ээжийнхээ гарын цайг уух мэдрэмж үгээр илэрхийлэх аргагүй гоё байла Аав минь надаас ч илүү баярласан. Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулсан гэж бодож байна. Сэтгэл дүүрэн сайхан байна.
-Та дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгстэй таарч хүч үзсэн. Аваргын тухай “Бага наадамд” анх удаагаа түрүүлэх зорилготой зодоглосон байх. Барилдаан ямар болов?
-П.Бүрэнтөгс аваргатай өмнө нь хоёр удаа таарч барилдаж давж байсан юм. Энэ удаа барилдааныг түргэн шийдэхийг л зорьж гарсан. Барилдаан удааширч шуудагн барьцад хүрвэл надад ашиггүйг сайн ойлгож байлаа. Гараад л шийдэмгий барилдаж давсан.
-Бүх даваанд л шийдэмгий барилдсан шүү дээ. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Би спортын сууриа жүдо бөхөөр тавьсан. Жүдо бөхийн тухайд цагий хэмжигдэхүүнтэй спорт. Таван минутын дотор л ажиллаад асуудлаа шийднэ. Олдсон барьц байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Миний тухайд үндэсний бөхөөр барилдахда ч олдсон барьц байрлалыг алдахгүй, шийдэмгий мэх хийдэг юм. Магадгүй их спортоо олж авсан давуу тал байх.

-Сар шинийн барилдаанд түрүүлээд төрсөн нутагтаа очиж амжсан уу, та? -Би Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн хүүхэд. Сар шинийн барилдаан түрүүлчихээд нутагтаа очиж гурав хоног амарлаа. Нутгийн зон олон маань ч их сайха хүлээж авлаа. Хэд хоног амармаар байв ч шил шилээ дарсан тэмцээн уралдаануу хүлээж байхад аялаад яваад байж таарахгүй. Төрсөн нутгийнхаа уул овоонд гар сэтгэлээ баясгаад эргэсэн. -Таны тухайд жүдо бөхөөр хичээллэж байсан шүү дээ.
Үндэсний бөх рүү яагаа татагдав?
-Би 14 настайдаа гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орж байлаа. Тэр цагаа хойш жүдо бөхөөр хичээллэж байсан юм. Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсо Харамсалтай нь бэртэл аваад түр завсарласан юм. Энэ хугацаанд жин ч нэмсэн. Ингээд 2018 онд үндэсний бөхөөр барилдмаар санагдаад болдоггүй. Сумын заанууды барилдаанд анх удаагаа барилдаж нэг давсан юм. Туг тойрч байхдаа онцгой мэдрэмж авсан. Тэр цагаас хойш заалны барилдаануудад зодоглох болсон. Барилдаанаа барилдаанд амжилт ахиад ирэхээр урам авдаг юм билээ. Ингээд л үндэсний бөхий бэлтгэлээ түлхүү хийх болсон. Хажуугаар нь их спортын бэлтгэлээ орхиогүй. Ц.Шийрэв багшаасаа зөвлөгөө аваад жүдогийн бэлтгэлээ базааж л байлаа.
-Таны аавын тань талд улсын цолтой бөхчүүд байдаг гэсэн. Энэ талаара тодруулахгүй юу?
-Миний аав цэргийн начин цолтой бөх хүн. Мөн улсын харцага Ц.Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн, Ц.Дуласүрэн гээд ах дүү гурван бөхтэй аав талаараа садан болдо Удмыг нь залгаад л барилдаж байна. -Таны тухайд аймгийн заан цолтой ч үндэсний бөхийн энэ цагийн өнгий тодорхойлж буй аварга арслангуудтай эн тэнцүү өрсөлдөж байна.
Өөртөө ямар зорилго тавьж хөдөлмөрлөж байна вэ?
-Ирэх зун том ойтой. Энэ наадмын бэлтгэлдээ сая орсон. Эхний ээлжинд АХ-ын 10 жилийн ойгоор сайн барилдаж улсын цол хүртэхийг зорьж байгаа. Цаашид үндэсни бөхийн оргил цолд хүрэх холын зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна. Багш дасгалжуулагч нар болон бөхөд сэтгэлтэй Монголын ард түмэндээ Сар шинийн мэн дэвшүүлье. Итгэлийг нь алдахгүй хичээж барилдахаа энэ дашрамд уламжилъя. Баяры минь хуваалцсан танай хамт олонд талархал илэрхийлье.
Шинэ мэдээ
Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40
Фото мэдээ