Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн "Нэгдүгээр сард хийсэн урьдчилсан прогнозоор омикрон хувилбарын оргил үе энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиох магадлал ажиглагдаж байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд нээх эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс хичээлийг цахимаар эхлүүлж 7 хоногоор хойшлуулах зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл халдварын тохиолдол 50 хувиар багассан буюу эрсдэл 50 хувиар буурсан байна гэсэн үг юм" гэлээ.