Танхимаар хичээллэх саналыг судалгаанд оролцогчдын 48 хувь нь дэмжжээ

2022-2-8
531

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. 

БШУ-ны сайд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, "Цахимаар сурагчдын 60-70 хувь нь хамрагдсан бөгөөд хичээлийн хоцрогдол маш их байна. Энэ хоцрогдлыг нөхөх төлөвлөгөө гаргасан. Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг цар тахал улам даамжрууллаа. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 23 хувь нь техник технологи, дэд бүтцийн асуудлаас хичээлээс хоцорсон байна. Хоцрогдлыг нөхөхийн тулд 100 хувь танхимын хичээлд шилжүүлэхийн зэрэгцээ эцэг, эхийн оролцоог нэмж гурван талт хамтын ажиллагааг сайжруулах нь чухал. Судалгаагаар, цар тахлын үед 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан байгаа юм. Харин 40-өөс дээш насныхан хүүхэдтэй хангалтгүй ажилласан байна" хэмээв. 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины дархлаажуулах ажил сайн байсан, мөн хүүхдүүдийн өвчлөл бага байсан тул өнгөрсөн намар хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг салбарын сайд онцлоод, "Танхим, цахим хосолсон хөтөлбөрийг өнгөрсөн намраас эхлүүлсэн нь маш үр дүнтэй байсан. 5:9-ийн зарчмаар хичээллэх үед 69 цэцэрлэг, 332 сургуульд халдвар илэрсэн. Ингэхдээ, халдварын тохиолдол маш бага, голомтолсон халдвар тархаагүй" хэмээсэн юм.

Мөн тэрбээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000 хүүхэд сургууль завсардах эрсдэл үүссэн гэх судалгаа гарсан тул аль болох сургууль, цэцэрлэгийн сургалтыг танхимаар хичээлүүлэхийг зорьж ажиллана гэдгийг онцолсон. Түүнчлэн цар тахлын үед сургууль бүр сэтгэлзүйчтэй байхын чухлыг онцлоод, энэ намраас төрийн өмчит сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар төлөвлөснийг дуулгав. 

БШУЯ-наас ковидын үед үүссэн сурлагын хоцрогдлын бэрхшээлийг шийдэх арга замын талаар сурагч, багш, эцэг эхчүүдээс судалгаа авчээ. Судалгааны дүнг танилцууллаа.

  • Судалгаанд оролцсон хүмүүсийн 48 хувь нь 100 хувь танхимаар хичээллэх
  • 17 хувь нь Багшийг цахим сургалт явуулах боломжоор хангах
  • 12 хувь нь эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх
  • 8 хувь нь хэвлэмэл материал тараах
  • 5 хувь нь хосолсон
  • 1 хувь нь 100 хувь цахимаар хичээллэх хэрэгтэй гэж үзжээ.





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.