В.Путин, Э.Макрон нар Украины талаар зургаан цаг орчим хэлэлцжээ

2022-2-8
1186

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон нарын хэлэлцээ Кремльд зургаа орчим цагийн турш үргэлжилжээ. Тэд Украины эргэн тойронд үүсээд буй хямралыг хэлэлцсэн байна.  

Францын Ерөнхийлөгч хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, В.Путинтай зарим тусгаарлах цэгүүд болон хурцадмал байдлыг намжаах арга замын талаар хэлэлцсэн бөгөөд тэрбээр эдгээр асуудлыг Киев, Вашингтон болон ЕХ, НАТО-гийн холбоотнуудтайгаа цаашид хэлэлцэх болно гэжээ. Э.Макрон чухам ямар цэгүүд, ямар арга замууд болохыг тодорхой хэлээгүй бөгөөд зөвхөн эдгээр асуудлын хувь заяа ойрын ирээдүйд шийдэгдэх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. 

“Ойрын хэдэн өдөр шийдвэрлэх өдрүүд байх бөгөөд бид хамтдаа эрчимтэй хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай” гэж Э.Макрон В.Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.  

ОХУ-ын удирдагч мөн чухам ямар асуудал ярьж байгааг хэлээгүй ч Э.Макроны зарим саналыг ирээдүйтэй гэж үзжээ. "Түүний хэд хэдэн санаа, саналууд нь ярихад эрт байгаа хэдий ч тэдгээрийг бидний цаашдын хамтын алхмуудын үндэс болгох бүрэн боломжтой гэж би бодож байна" гэж В.Путин мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгч мөн хамгийн чухал асуудлаар, тухайлбал НАТО-гийн нээлттэй хаалганы зарчмын талаар В.Путинтэй санал зөрөлдөөн байсаар байгааг мэдэгджээ. Украин (ба Гүрж)-ийг хүлээж авахгүй байхыг Орос улс НАТО-гоос шаардаж байгаа боловч НАТО болон Зүүн Европын орнууд энэ шаардлагыг эрс эсэргүүцэж, нэгдэн орох эсвэл үл нэгдэх асуудлыг тусгаар тогтносон улс болон эвсэл өөрөө шийдэх ёстой гэж мэдэгдэж байгаа юм.

В.Путин мөн хэвлэлийн бага хурал дээр эдгээр санал зөрөлдөөний талаар ярьсан байна. НАТО болон АНУ бичгээр өгсөн хариундаа гол шаардлагыг нь үл тоомсорлосон гэдгийг тэрбээр дахин хэлжээ. "НАТО-г өргөжүүлэхгүй байх, манай хил дээр цохилтын систем байрлуулахгүй байх, НАТО-гийн дэд бүтцийг 1997 оны хил рүү буцаах зэрэг бүх гол асуудлаар ямар ч байр суурь, тэр байтугай тийм эсвэл үгүй гэсэн хариулт ч алга. Бид тэндээс бидний асуултуудын хариулт биш улс төрийн улиг домог болсон зүйлийг л харж байна" гэж В.Путин хэлжээ. 

ОХУ, Францын Ерөнхийлөгч нар сүүлийн хоёр жилд анх удаа биечлэн уулзсан нь энэ юм. В.Путин, Э.Макрон нар хамгийн сүүлд 2019 оны зун уулзсан бөгөөд тухайн үед Францын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчийг зуны өргөөндөө хүлээн авсан юм. 

Харин энэ удаад Э.Макрон Украины хямралыг хэлэлцэхээр Москвад хүрэлцэн очжээ. Тэрбээр Москвагаас Киевийг зорих бөгөөд хоёрдугаар сарын 8-нд тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөсөн байна. 

МОСКВА. /BBC/

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.