Ипотекийн зээлийн санхүүжүүлтэд 43.6 тэрбум төгрөг олгов

2022-2-8
406

БХБЯ-наас мэдээлснээр оны эхний сарын байдлаар нийт 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна. Үүний 74 хувь буюу 32.7 тэрбум төгрөгийг нийслэлд 356 зээлдэгчид, 26 хувийг буюу 10.9 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн 184 зээлдэгчид олгожээ. Нийт 43.6 тэрбум төгрөгийн 26.2 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээс, 17.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас гаргажээ. 

Ташрамд мэдээлэхэл, УИХ-ын өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгасан.

Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагатай хамтран дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлээд байгаа юм.

Дээрх шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.

 

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах юм.

Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай энд дарж танилцана уу.

 Нэмж мэдээлэхэд, Цар тахлын тухай хуулийг сунгасантай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ийнхүү хойшлуулж, мөн төлөхгүй байх боломжийг хууль олгож буй юм. Хуулийн үйлчлэлийг 6 дугаар сар хүртэл сунгасан  учраас ихэнх арилжааны банк 2022 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулах хүсэлтийг хүлээн авчээ. Гэхдээ зарим банкнаас мэдээлж буйгаар сунгах тухай шийдвэр хараахан ирээгүй байна.

Мөн ташрамд мэдээлэхэд, Монголбанкнаас хуулийг сунгахдаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах заалтыг хасах саналыг Засгийн газарт хүргүүлж байв. Монголбанкны ерөнхийлөгч, “Хугацааг сунгах нь шинээр ипотекийн зээл гаргахад хүндрэл бий болгохын сацуу санхүүгийн салбарт дарамт учруулах эрсдэлтэй” хэмээн мэдэгдсэн.

Ипотекийн зээл олголтын мэдээллийг харвал зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өсжээ. Нийт 104 мянган иргэн ипотекийн зээлтэй байна гэсэн судалгаа байна.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.