Тус улсын хүн амын дунд явуулсан судалгаагаар Оросын таван хүн тутмын нэг нь буюу 19 хувь нь улс төрчийн мэргэжлийг хамгийн ашиг орлоготой гэж үздэг ажээ. Харин иргэдийнх нь 13 орчим хувь нь мэдээллийн технологи болон бизнес эрхлэхийг хамгийн ашигтай салбар гэж нэрлэсэн байна.
Санал асуулгын дүнгээс харахад Оросуудын 11 хувь нь хуульчийн мэргэжлийг онцолсон бол арван хүн тутмын нэг нь банк, байгалийн хий, газрын тосны салбарын мэргэжилтнүүд, мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг (тус бүр 10 хувь) өндөр орлого олдог гэж тэмдэглэжээ.
Ер нь сүүлийн арван таван жилийн хугацаанд Оросууд мэдээллийн технологи болон эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбарын мэргэжлийг хамгийн ашиг орлоготойд тооцсоор ирсэн юм.
Оросуудын бараг гуравны нэг нь (29 хувь) сэтгэл амар, санхүүгийн асуудалгүй амьдрахын тулд 500 мянган рубль хүртэлх санхүүгийн суурьтай байх хэрэгтэй гэж өмнө нь мэдэгдэж байсан. Харин 22 хувьд нь 100 мянган рубль хангалттай бол мөн 22 орчим хувь нь сэтгэлийн амар амгалангийн төлөө нэг сая рубль шаардлагатай гэж үзэж байна. Москвагийн оршин суугчид хамгийн их хадгаламжтай байхыг хүсдэг гэсэн судалгаа мөн байна.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал