
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийг 2026 он хүртэл сунгах асуудлаар ярилцлаа.
Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк анх 2011 онд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп гэрээ байгуулж байсан юм. Үүнээс хойш хугацааг нь дөрвөн удаа сунгаж, ирэх оны долоодугаар сард дуусахаар болоод байжээ.
Харин ийнхүү дахин гурван жилээр сунгах асуудлыг хөндсөн байна. Своп хэлцэл буюу Монголбанк тухайн өдрийн ханшаар юанийн эх үүсвэр татаж, оронд нь төгрөг нийлүүлж, тодорхой хугацааны дараа хүүний төлбөр, эх үүсвэрийн ханшийн зөрүүг төлөх юм.
Өөрөөр хэлбэл 2023 оны долоодугаар сард төлөх байсан өрийн хугацааг гурван жилээр хойшлуулахаар болж байна.
Монгол Улсын хувьд гадаад валютын албан нөөцийн хэмжээ 2021 оны эцэст 4.4 орчим тэрбум ам.доллар буюу 12.4 их наяд төгрөг болоод байгаа юм.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал