IJF: Л.Энхрийлэнд Парисын Их дуулгын хүрэл медалийг нөхөн олгохоор боллоо

2022-2-7
2569

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам ангиллын тэмцээн боллоо. Бага дэлхийн аварга гэгддэг Парисын Их дуулга тэмцээнд 52 орны 285 жүдоч өрсөлдсөн юм. Монгол Улсын шигшээ багаас Ё.Басхүү, О.Цэцэнцэнгэл нар алтан медаль, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медалийг авсан билээ. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жингийн хагас шигшээд Японы Тамаоки Момо болон Францын Присцилла Гнэто нар барилдсан бөгөөд барилдааны явцад Гнэтогийн гар утас дэвжээнд унаснаар (барилдааны бичлэгээс 2:22 секундыг хараарай) түүнийг хансокү макэ торгуулиар дэвжээнээс хөөсөн. Дүрмийн дагуу хансокү макэ торгуулиар хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй байдаг. Гэтэл Присцилла Гнэто Л.Энхрийлэнтэй татамид зодоглон улмаар нэмэлт цагт эргэлзээтэй үнэлгээгээр манай тамирчныг ялж хүрэл медаль зүүсэн юм. 

Олон улсын жүдо бөхийн холбоо энэ алдаагаа залруулж Л.Энхрийлэнд хүрэл медалийг дараагийн олон улсын тэмцээний үеэр гардуулахаар өнөөдөр шийдвэрлэлээ.  

Л.Энхрийлэн Парисын Их дуулга тэмцээний эхний тойрогтоо Мадагаскарын Кристиан Виталтай учраа таарсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй тул ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг 3:26 минутад өчих мэхээр цэвэр ялсан бол хэсгийн аваргын төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт Францын Сара-Леон Сисикт ялагдсан юм. Гэвч торгуулийн тойрогт 2019 оны Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Польшийн Жулья Ковалчукийг нэмэлт цагт ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. 

Ийнхүү Парисын Их дуулга тэмцээнд зодоглосон манай шигшээ багийн медалийн тоо тав болов.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.