Бразилийн иргэн, блогер эмэгтэй хэтэрхий задгай хувцасласнаасаа болж Ватиканаас хөөгджээ. Ватиканы удирдлагууд түүнийг “Ичгэвтэр хувцасласан” гэсэн үндэслэлээр албадан гаргасан байна. Хэргийн эзэн эмэгтэйг Жужу Виейра гэдэг, энэ жил 34 настай, блог ажиллуулдаг аж. Тэрээр Ватиканд очоод төвд нь байдаг Гэгээн Петрийн сүмийн хажууд зогсож байгаад зургаа авахуулсан нь хамгаалалтын ажилтны хараанд өртөж, улмаар өндрөө автал эрх баригчдын санаанд бас нийцээгүй аж. Жужу Виейра “Daily Mail”-д болсон явдлын талаар мэдээлэл өгч, хувцасны стандарттай байдгийг мэдээгүй гэж ярьжээ.