Ч.Мөнхбаяр: Бээжингийн олимп маш тааруухан явагдаж байгааг бүгд гайхаж байна

2022-2-7
3500

Нийтлэлч Ч.МӨНХБАЯР: Түркийн трамплинч Фатих Ипчиоглу Зүүн Түркестаны далбаатай дуулга, цанатайгаар Бээжингийн олимпод оролцож, Шинжаанд үйлдэж байгаа уйгур ба бусад ард түмнийг харгислаж байгааг эсэргүүцэж, хятадууд боож үхэх дөхөв.

Бээжингийн олимп маш тааруухан явагдаж байгааг бүгд гайхаж байна. Тамирчдыг хөдөө байх олимпийн тосгонд цөлж, байр, тэмцээн, бэлтгэлийн хооронд онцгой дэглэмийн дагуу тууж, цаг боллоо гэнгүүт ахин тууж, байранд нь авчраад бараг хорьчихдог. Хятадуудын заналхийлэл, доромжлолоос болоод гадаадын зарим баг тамирчдаа утсаа битгий ашигла, хураалга гэж байгаа. 

Ч.МӨНХБАЯР: Бээжингийн олимп маш тааруухан явагдаж байгааг бүгд гайхаж байна.

Коронагийн хийрхэл Хятадад туйлдаа хүрснийг гадаадынхан алмайрч байна. Коронагаас хятадууд үхтлээ айж, нэг нь корона тусваас уйлалддаг гэнэ. Үнэн худал нь мэдэгдэхгүй, дэндүү олон хүнийг эерэг гаргаж, олимпоос хөөж тусгаарлан хорьж байгаа. Олимпийн хүрээнд 363 эерэг гаргасны дотор олон олимпийн найдвар болсон тамирчин орсон. Битүү цагаан хувцастай хүмүүс алхам тутамд хянаж, дагаж, заавардаж, зандарч, хөөж туудаг. Юун Шинжаан, олимпод ч концлагерь байнам бус уу гэж зарим хүн үглэж буй аж. Спортын холбоодын авлигажилт будлиан булхай үүсгэсээр. Норвегийн гарамгай тамирчин Клебог “уралдаад хэрэггүй, түүнд бүх түрүүг шууд өг” гэж хошигнодог. Гэтэл барианы өмнө Клебо Оросын Большунов хоёр мөргөлдсөн. Барианд түрүүлж орсон Клебог хүн мөргөсөн гээд олимпоос хасаад, Орос анхны алтаа хүртэв.

НХЛ Бээжингийн олимп нь хүний эрх зөрчих гэж байна гээд тамирчдаа оролцуулахгүй болсон. Үнэхээр бодит байдал дээр тийм л байна. НХЛ-ийн тамирчид орохгүй тул хоккей хөгжсөн улсуудын багууд маш сул бүрэлдэхүүнтэй ирсэн. АНУ-ын баг гэхэд дан оюутан хүүхдүүдээс бүрдсэн, хамгийн залуу баг. Коммунист хийрхэгчдэд л гоё гэхээс, спорт сонирхогчдын хувьд бол өвлийн олимпийн гол үйл явдал болох хоккейн тэмцээн үзүүштэй бус болно. КХЛ-д сайн хоккейчид нь байдаг Оросын багт алтан медалийг шууд өгөх хэрэгтэй. Олимпод дэлхийн 200 улсаас 30-хан улсын төрийн төлөөлөгч ирсэн тул, VIP сектор эзгүйрсэн байв. Тэр 30 улсын ихэнхи нь “дэлхийн дайсан” гэгдсэн болохгүй бүтэхгүй, муугийн муу улсууд. Коронад маш хатуу ханддаг Японы Токиод болсон олимпод огт ийм уур амьсгал байгаагүй, бүрэн эрх чөлөөтэй байжээ гэж учир мэдэх хүмүүс халаглаж байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.