Баярын өдрүүдэд нийслэл хотоос 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцжээ

2022-2-7
533

2021.02.01-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 835 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 16 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 228, орон нутагт 168 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

2022 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осол хэргийн үзүүлэлтийг 2019 оны сар шинийн баяр, амралтын өдрүүдтэй харьцуулахад: Гэмтсэн хүн улсын хэмжээнд 27.9%, нийслэлд 50.0%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил улсын хэмжээнд 3.7%, нийслэл 21.1% тус тус буурч, гэмтсэн хүн орон нутагт 23.1%,  нийслэлд 2 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлт орон нутагт 31.9% тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цагдаагийн байгууллагаас олон улсын болон улсын чанартай 10200 км хатуу хучилттай авто зам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, удирдах бүрэлдэхүүн 100 км тутамд хяналт тавин 24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласны үр дүнд олон улсын болон улсын чанартай авто замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй бөгөөд баярын өдрүүдэд гарсан 2 хүний амь хохирсон осол нь суурин газар /хашаан дотор/-т болон цагдаагийн алба хаагчийн хяналт тавих боломжгүй газарт бүртгэгдсэн байна.

Эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцсон байна. Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд анхааруулж байна.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.