Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэжээ

2022-2-7
813

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 11.1 (18.5 хувь) сая тонноор багаслаа. 

Үүнд авто тээврээр тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тонноор багассан нь голлон нөлөөлжээ. Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 107.2 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь өмнөх оныхоос 19.4 (15.3 хувь) сая хүнээр цөөрсөн байна. Зорчигчдын тоо багасахад авто тээврээр зорчигч 17.6 (14.2 хувь) сая хүнээр хасагдсан нь голлон нөлөөлжээ.

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2021 оны 4 дүгээр улиралд, өмнөх улирлынхаас 764.1 (6.9 хувь) мянган тонноор багассан бол зорчигчид 18.6 (60.6 хувь) сая хүнээр нэмэгдэв. Бүх төрлийн тээврийн орлого өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 112.5 (7.5 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Авто тээврийн орлого 150.5 (26.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь бүх төрлийн тээврийн орлого багасахад нөлөөлжээ.

Харин бүх төрлийн тээврийн орлого өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 358.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 7.2 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Авто тээврээр 2021 онд 18 сая тонн ачаа, давхардсан тоогоор 106.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тонн, зорчигч 17.6 (14.2 хувь) сая хүнээр багасав. Ачаа тээвэр багасахад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 12.1 сая тонн буюу 45.2, зорчигч тээвэр багасахад нийслэлийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 15.5 (13.8 хувь) сая хүнээр цөөрсөн нь нөлөөлжээ. Харин авто замын тээврээр тээсэн ачаа өнгөрсөн оны 4 дүгээр улиралд өмнөх улирлынхаас 274.2 (8.4 хувь) мянган тонноор багасаж, зорчигчид 18.4 (60 хувь) сая хүнээр нэмэгдсэн аж. 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.