Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон гэх хэрэг өчигдөр /2021.02.06/ болжээ. Тодруулбал долоон настай М охиныг 13:00 цагийн үед байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсан байна. Улмаар оройн 20:00 цагийн үед иргэдийн өгсөн мэдээллийн дагуу охиныг өөр дүүргээс эсэн мэнд олсон аж.
Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "ХУД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 7 настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан, сураггүй байна" гэх мэдээллийг 2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр 18:20 минутад цагдаагийн байгууллага хүлээн авсан. Улмаар шалгахад 7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё" гэж хуурч гэрээс нь гаргаад авч явсан байна.
2022 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос баривчилсан. 2022 оны хоёрдугаар сарын 06–ны өдөр 18 цагийн үед хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байна" гэв.
Тухайн үед хүүхэд гэртээ өвөөгийн хамт байсан бөгөөд охиных нь найз ирсэн тул хүүхдийг өгч гаргасан талаар мэдүүлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.