
Америкийн эмч нар В6, В12 витаминыг хэрэглэх нь уушгины хорт хавдраар өвчлөх магадлалтай болохыг тогтоожээ гэж Daily Express сонинд бичжээ.
В бүлгийн витаминууд нь ядрах, хараа муудах, сэтгэлийн хямрал эсвэл мэдрэлийн системийн эмгэгийг арилгахад тустай. Судлаачдын үзэж буйгаар тэд бас хорт хавдар үүсгэх магадлалтай. Тамхи татдаг эрчүүдэд онцгой аюултай юм байна. Витамин бэлдмэл хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвчлөх магадлал 2 дахин, тамхи татдаг хүмүүс 3-4 дахин их байдаг гэж мэргэжилтнүүд хэлэв.
Охайо мужийн их сургуулийн судлаач, туслах профессор Теодор Браски эрдэмтэд 77 мянган хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн гэж тайлбарлалаа. В12 нь уушигны хорт хавдар үүсгэх эрсдэл 30%, В6 нь 40% нэмэгддэг гэж тэд дүгнэжээ. “Өдөрт 55 микрограммаас илүү витамин В12 хэрэглэдэг эрэгтэйчүүд, В витамин хэрэглэдэггүй эрчүүдтэй харьцуулахад уушигны хорт хавдар тусах эрсдэл 98 хувиар өндөр байна" гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Өмнө нь эмч нар уушигны хорт хавдрын ховор шинж тэмдгийг нэрлэж байсан. Энэ нь өсгийтэй өвдөлт юм.
Эх сурвалж: www.lenta.ru
З.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал