Нохой жилтний 2022 оны зурхай: Хамгийн нарийвчилсан таамаглал

2022-2-6
2841

Зурхайчид бар, нохой хоёрыг ураг төрлийн холбоотой гэж үздэг. Тиймээс 2022 онд Хар усан бар нь нохой жилтнүүдэд олон өөрчлөлтийг бэлдсэн.

Нохой жилийн ерөнхий тодорхойлолт:

Төрсөн он: 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018

Дорнын зурхайд нохой жил хамгийн ариун шударга амьтны тоонд ордог. Нохой жилтнүүд шудара, зарчимч, хүүхэд байхаасаа идеалист. Нөхөрлөлдөө үнэнч, ямар ч харьцаанд худал хуурмагийг тэвчдэггүй. Нохой шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд хэрэв түүний хүрээлэн буй орчноос хэн нэгэн нь өөдгүй авир гаргавал нохой түүнээс эргэлзэлгүйгээр харьцаагаа тасалдаг. Гаднаа хархад тайван байдаг ч, их мэдрэг, азгүйтэл асуудал үүсвэл сэтгэлээр их унадаг. Энэ байдлаас гарч эргээд баяр баясгалантай болход найз нөхөд нь их тус болдог. Найз нөхөд нь түүний хувьд чухал байр суурийг эзэлдэг боловч үүнийгээ ил гаргаад байдаггүй. Тэд өөрийгөө үгээр биш үйлдлээрээ илэрхийлдэг. Хайртай хүндээ хамгийн сайн хамтрагч, гэр бүлдээ хамгийн халамжтай нь байж чаддаг. Тэдний хажууд байхдаа бусад хүмүүс өөртөө илүү итгэлтэй, зоригтой болдог байна. Харин нохой жилтнүүд өөрсдөө заримдаа эргэлзэж, ирээдүйн төлөө үндсэлгүйгээр санаа зовдог.  Тиймээс хайр, халамж, анхаарал дунд байхаараа тэд өөртөө илүү итгэдэг. Гэхдээ ямар нэгэн асуудал тулгархад ганцаараа бүгдийг шийдэх чадвартай, хатуу нэгэн болж хувирдаг. Өөрийх нь ойр дотны хүн рүү дайрвал тэр онцгой илүү ширүүн болох чадвартай. Өөрийг нь дорд үзэж байгаа хүнийг их тоодоггүй, өөрөө тэр түвшин рүү буухгүй гэж үздэг. Харин ойр дотны хүн рүү нь дайрхыг тэвчдэггүй.

Тэд гэртээ байх дуртай ч, бас идэвхитэй ажиллах нь тэдэнд чухал. Хамгийн гол нь тэдэнд 2 том зан бий- ажил хэрэгч, өглөгч. Тэр үнэтэй бэлэг бэлэглэх дуртай ч, үүний төлөө бүх мөнгөө үрэхгүй. Түүний хувьд санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн заавал хадгаламжтай байх нь чухал. Тйимээс тэд мөнгө олж чаддаг хүмүүс.

Нохой жилтний үндсэн 2 сул тал нь- гунигт автсан үедээ залхуу. Сэтгэл гутралын үед бүтэн өдөр гэрээсээ гарахгүй, юу ч хийхгүй сууж чаддаг. Нөгөө сул тал нь спортлог биш. Тэд эрүүл мэндийн асуудалтай байдаг ба спортоор хичээллэх нь хэрэгтэй юм.

2022 онд тэдний хувьд өөдрөг жил байх болно, ажил хэрэг дээр тайван, уран бүтээлд онгод сайтай байна. Орлого мөнгөний хувьд өссөн жил болно. Оны эхэнд ажлаа солисон нохой жилтнүүд азтай байх болно. Удирдлагууд тэдний хөдөлмөрч, хариуцлагатай зан чанарыг хурдан олж харах болно.

Хайр сэтгэлийн тал дээр: тэдний хувьд ажил гол байр суурийг эзэлдэг ч, энэ жил тийм биш байна. Ганц бие нохой жилтнүүд хуучин хайртайгаа эргэж учрах магадлалтай. Бар жилд тэдэнд аз жаргал, мартагдашгүй сэтгэгдлийг үлдээнэ. Хувийн амьдралд өөрчлөлт орох жил. Гэр бүлтэй нохой жилтний хувьд гэр бүлийн уур амьсгал тайван, амгалан байна.

Эрүүл мэндийн хувьд 2022 онд нохой жилтнүүд нүдний хараа, нуруу, үе мөчид анхаарах хэрэгтэй. Түрүү жил тэд их ажилласан тул энэ жил эрч хүчээ нөхөхийн тулд сайн амрах нь зүйтэй. Спортоор хичээллэхийг бас мартаж болохгүй- зааланд хичээллэх, бүжиг, усанд сэлэлт сайн тохирно.

 

Эх сурвалж: www.sputnik.ru

З.БАТЦЭЦЭГ

Зууны мэдээ сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.