ЛЕ ПЕН: Францын ерөнхийлөгчөөр сонгогдвол НАТО-гоос гарна 

2022-2-6
967

Хэрэв Францын  ерөнхийлөгчийн сонгуульд ялбал НАТО-г орхино гэж Ле Пен мэдэгдлээ. 
Францын ерөнхийлөгчийн сонгуульд баруун жигүүрийн "Үндэсний нэгдэл" намаас нэр дэвшигч Марин Ле Пен сонгуульд ялбал тус улс НАТО-гоос гарна гэж амлалаа.
"Бид өөрсдийн ашиг сонирхлыг чөлөөтэй хамгаалж, цэргийн блокуудын логикоос гарах ёстой... Тиймээс бид НАТО-гийн хамтарсан командлалаас гарах бөгөөд ингэснээр биднийг бусдын  мөргөлдөөнд татан оруулахгүй байх болно" гэж Ле Пен бямба гарагт сонгогч дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ  мэдэгдэв.

Уулзалтын үеэр Ле Пенийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжиж буй Австри, Нидерланд, Итали, Португал зэрэг бусад орны улс төрчдийн видео мессежийг олон нийтэд үзүүлжээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ч түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-нд, хоёр дахь нь 2022 оны дөрөвдүгээр сарын 24-нд болно.

Хэд хэдэн нэр дэвшигчид ирэх ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа хэдийнэ мэдэгдээд байгаагийн дотор  Марин Ле Пенээс гадна баруун төвийн Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Валери Пекресс, Францын Коммунист намын үндэсний нарийн бичгийн дарга Жан-Люк Меленшон,  хэт зүүний  Reconquêt намын тэргүүн Эрик Земмур нар байна. 
Францын одоогийн Ерөнхийлөгч Макрон сонгуульд оролцох эсэхээ албан ёсоор зарлаагүй байна.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.