ТОЙМ: Ерөнхий сайдын гадаад айлчлал,Тэтгэврийн нэмэгдэл, Цагаан сартай  долоо хоног

2022-2-6
1256

Г.Занданшатар:Бүсээ чангалах байдлаар тэтгэврийг нэмэх эх үүсвэрийг гаргалаа

Улирч буй долоо хоногийн Даваа гарагт  буюу 31-ний өдөр  УИХ-ын ээлжит бус чуулган Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Ийнхүү уулийн төсөл батлагдсанаар  төсөвт тодотгол оруулж, 465 мянган ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна. Энэ хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож, нийт тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлж байна.  Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг 400 мянгад хүргэж байна.

 Энэ арга хэмжээнд нийтдээ 637 тэрбум төгрөг зарцуулагдана. Тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг урсгал зардлыг танах бүсээ чангалах байдлаар зохицуулж байгаагаа УИХ-ын дарга онцолсон юм.

Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийж байна

Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж энэ зуураа өвлийн олимпд оролцож буй тамирчдаа дэмжиж явна.  Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан,  ГХ-ийн сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хотын дарга Д.Сумъяабазар болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,  Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал  Х.Бадамсүрэн нарын 15 хүн багтжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр БНХАУ-ын БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлсэн байна.

Дуулдаж буй сайн мэдээ гэвэл айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарах нөхцөл бүрдэж байна.

Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлосныг бодоход хоёр талын хамтын ажиллагааны  олон асуудал шийдвэрлэгдэх бололтой.

Өвлийг өнтэй үдэж, хаврыг хавтай угтав

Энэ сарын хоёрны өдөр Монголын цагаан сарын шинийн нэгэн тохиож, “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн нэгэн тохиов. Монголчууд цар тахлын халдварын үед энэ жилийн цагаан сарыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрөөлөө. 

Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг  ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Ирж буй жилдээ монголчууд бид эв эеэ эрхэмлэн дээдэлж, бие эрүүл, сэтгэл өөдрөг, итгэл төгс, эрч хүч дүүрэн байж, хамтын зүтгэлээр хэвийн амьдралдаа эргэн орж, улс орон, ард түмний маань ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэдгийг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар  мэндчилгээндээ Усан бар жилд монголчууд бид цар тахлын цаг үеийг даван туулж, улмаар “Шинэ сэргэлт”-ийн замаар замнах болно. УИХ, Засгийн газраас дэвшүүлж буй энэ бодлого Монгол Улсаа тогтвортой өсөлт, үсрэнгүй хөгжилд хүргэх цоо шинэ ирээдүй байх болно гэсэн  бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ   “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриаллаа.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.