АНУ тэргүүтэй есөн орон БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтуудыг зэмлэн буруушаахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд баасан гарагт уриалжээ. Тус зөвлөлийн хаалттай хуралдааны дараа энэхүү уриалгыг гаргасан байна.
АНУ болон тус улстай ижил байр суурь бүхий орнууд БНАСАУ-ыг удаа дараалан пуужингийн туршилт явуулж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээ авахыг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа уриалж буй нь энэ юм. БНАСАУ энэ он гарснаас хойших долоо дахь удаагийн пуужингийн туршилтаа өнгөрсөн ням гарагт хийсэн юм.
“БНАСАУ нэгдүгээр сарын 30-ны өдөр дунд тусгалын баллистик пуужин харваснаар Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж буй явдал нь улам хурцдаж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах аюул учруулж байна. Бид ийм үйлдлийг эрс зэмлэн буруушааж байна” гэж НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ. Энэхүү мэдэгдэлд Албани, Бразил, Их Британи, Франц, Ирланд Япон, Норвег, АНЭУ-ын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Montsame.mn

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал