Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн зүүн талд байрлах авто засварын газарт гал гарсан талаар бид мэдээлсэн.
Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2 дугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиж ажиллан, 15 минутад тархалтыг зогсоож галыг унтраажээ.
Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Галын улмаас хоёр автомашин, нэг мотоцикл шатсан болох нь одоогоор тодорхой болоод байгаа аж.