Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт томоохон хэмжээний гал гарчээ. Тодруулбал, Ардын эрхээс Баянбүрд рүү явах замд зам дагуу байрлах авто засварын газар шатаж байгаа гэх мэдээлэл байна. Одоогоор галыг унтраахаар аврах, гал унтраах ангийнхан ажиллаж байна. Мөн ойр орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа аж.