ЭМЯ-ны мэдээллээр энэ сарын 5-ны байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 570 бүртгэгдээд байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 366, аймаг орон нутагт 204 тохиолдол бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй байна. Мөн халдварын улмаас 4 иргэн эндсэн харамсалтай мэдээ байна. Ингэснээр нийт нас баралт 2049 тохиолдол болж байгаа юм.
Халдвараар нийт 6449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 616 нь жирэмсэн эмэгтэй байгаа бол 1232 нь хүүхэд байна. Гэрийн хяналтад 32677 иргэн эмчлэгдэж байна.