Путин, Ши Жиньпин нар NATO-гийн өргөжилтийн эсрэг байгаагаа илэрхийлэв

2022-2-5
1024

Өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Хятад улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзжээ.

Хоёр удирдагч коронавирусийн цар тахал эхэлснээс хойш анх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр тэд олон улсын харилцааны хэд хэдэн чухал асуудлууд дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Кремлийн хэвлэлийн алба уулзалтыг “халуун дулаан уур амьсгалтай” болж өнгөрснийг дурдаад “Орос, Хятадын найрамдалт харилцаанд хязгаар байхгүй, хамтын ажиллагаанд ямар нэг хориг саад байхгүй” болохыг мэдэгджээ.

Хоёр улсын хамтарсан мэдэгдэлд Украйны хямралын талаар шууд дурдаагүй ч хүйтэн дайны үзэл суртлыг дэвэргэж буй NATO-г шүүмжилж, тус байгууллагын өргөжилтийн эсрэг байгаагаа батлан илэрхийлсэн байна.

Үүнээс гадна талууд Aukus батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээг АНУ, Их Британи, Австрали улсууд байгуулсанд санаа зовниж байгаагаа мэдэгджээ.

Дээрх гурван улс Ази, Номхон далайн бүс нутагт Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах зорилготойгоор өнгөрсөн онд уг гэрээг байгуулж байв.

Хамтарсан мэдэгдэлд орсон бас нэг сэдэв нь Тайванийн асуудал байлаа. Бээжингийн эрх баригчдын “Нэг Хятад” гадаад бодлогыг ОХУ тууштай дэмжиж байгааг хамтарсан мэдэгдэлд онцолжээ.

Өөрөөр хэлбэл Тайвань арал нь Хятад улсын газар нутгийн салшгүй хэсэг болохыг дэмжиж байгаагаа Путин уулзалтын үеэр батлан илэрхийлсэн байна.

ОХУ нь NATO-гийн Дорнод Европ дахь тэлэлтийг шаргуу эсэргүүцэж, өөрийн аюулгүй байдалд баталгаа гаргаж өгөхийг АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудаас шаардаж байгаа юм.

Тус улсын 100,000 орчим цэрэг Украины хил дагуу байрласан нь NATO-д шахалт үзүүлэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна. Харин АНУ үүнийг ОХУ-ын зүгээс Украин улсыг эзлэн түрэмгийлэхээр бэлдэж байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Хятад улсын хувьд Тайвань арлыг хүчээр нэгтгэх боломжийг үгүйсгэхгүй байгаагаас гадна Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаан үргэлжилж байгаа. Тиймээс Өрнөдийн орнуудын дарамт шахалт Орос, Хятад улсуудыг ойртон нягтрахад хүргэсэн нь Путин, Ши Жиньпин нарын хамтарсан мэдэгдлээс харагдаж байна.

 

Эх сурвалж: BBC






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.