"Судалгаагаар сурагчдын 76 хувь нь сэтгэл санааны зовнилтой байна"

2022-2-5
645

Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 28-наас сурагчдыг 100 хувь танхимд хичээллүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.

Цар тахлын эрсдэл хэвээр байгаа ч ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимд бүрэн шилжүүлэх зайлшгүй шалтгаан байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллээс...

ШАЛТГААН №1
 
Цар тахлын хоригийг боловсролын салбарт дахин үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэгэн үе ирээдүйд амьдралын чанар, хүртээмж, орлогоороо бусад үеийнхнээс хоцрох эрсдэл үүссэнийг Дэлхийн банкны 12 сард хэвлүүлсэн тайланд дурдсан.

ШАЛТГААН №2
 
Бага ангийн хүүхдүүдийн анхаарал бага төвлөрч, бие даан ажиллах чадвар төлөвшөөгүй учраас хүүхэд гэрийн орчинд тогтож хичээл хийхэд хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн түвшин хоорондоо ялгаатай учраас энэ бүхнийг дан ганц теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй.
ШАЛТГААН №3
 
Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байна. Эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгааны улмаас 170 гаруй мянган хүүхэд зайнаас суралцаж чадахгүй байна.
ШАЛТГААН №4
 
БШУЯ, НҮБ Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн судалгаагаар сурагчдын 76 хувь нь сэтгэл санааны зовнилтой байгаа бол 6-13 насны хүүхдүүдийн дунд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр байна. Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зогссонтой холбоотойгоор хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байна.
 
 
 
 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.