Булган аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уяачдын үйл ажиллагааг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зогсоосон тухай мэдээллээ.
Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна. Учир нь Булган аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны тавдугаар сарын 01 /2022.05.01/-ний өдөр хүртэл аймгийн нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан, үсэргээн, сунгаа зохион байгуулахыг хориглосон ажээ.