Ерөнхий сайд  айлчлалын богцондоо боомтуудын боймыг тайлах шийдэлтэй ирэх үү

2022-2-5
4165

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг урд хөршид албан ёсны айлчлал хийнгээ цагаан олимпийн тамирчдаа дэмжиж явна. АНУ тэргүүтэй  зарим улс  орнууд Бээжингийн олимпод  дипломат хориг тавьж байсан  эгзэгтэй цаг үеэр тэрбээр  хууль тогтоох байгууллагын индэр дээрээс “олимпийн наадам улс  төрөөс ангид байх ёстой. Бээжингийн олимпийн нээлтэд оролцоно” гэсэн мэдэгдлээрээ  урд хөршөө хэрэгтэй цагт  нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ ч бас мэдрэмж, цагаа олсон шийдэл гэсэн агуулга харагдаад байгаа юм.

Монгол Улс хоёр хөршөөсөө тодорхой хэмжээгээр хамааралтай. Тэр дундаа БНХАУ-аас хэрхэн хамааралтай болсноо Эрээний боомт хаагдсан энэ өдрүүдэд илүү мэдэрсэн байж таарна. Тиймээс мөнхийн хөршүүдтэйгээ мөнхөд эв эетэй байж, сөргөлцөж биш  түшилцэж  орших  зам буй.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал энэ сарын 3-8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ерөнхий сайд хоёр дахт гадаад айлчлалаа хийж буй нь энэ. Гэхдээ энэ нэг жилийн хугацаанд хоёр орны Ерөнхий сайд нар утсаар ярьж, цахим уулзалт хийж байнгын хэлхээ  холбоотой байсан.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. Мөн 2021 оны  аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байв. Энэ хэрээр л хоёр орны түншлэл  улам ойртоно.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал  энэ сарын 3-8-ны өдрүүдэд  үргэлжилнэ. Тэрбээр хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ. Өргөн хүрээтэй гэж тодотгож байгааг бодоход олон асуудал,  олон шийдэл хүлээж байгаа  бололтой.

Айлчлалаас хүлээж байгаа эхний үр дүн бол зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн экспорт,  Эрээн болон Гашуунсухайтын импорт, экспортын гарцыг нээх явдал байж таарна.  Айлчлалын бүрэлдэхүүнд  Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн багтаж байгаа. Түүний энэ томилолтын  гол зорилго нь зэсийн баяжмалын экспортын саад тотгорыг арилгах явдал юм.  Монгол Улсын эдийн засгийн  салбарт  хэрэгжүүлэх  “Шинэ эргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх том төслийн эхэнд  Ерөнхий сайдын хэлснээр “Боомтуудын бойм”-ыг  тайлах нь айлчлалын гол зорилго  болно. Энэ бол урд хөрштэйгээ ярилцаж хэлэлцэж байх шийдэл юм.

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана гэсэн мэдээлэл бас байна.

Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана гэжээ.

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.