
Бич жилтнүүд: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016
Бич жилтний хувьд 2022 онд олон асуудалтай тулгарна. Үүссэн асуудлын эсрэг хир зогсож чадах нь тэдний дотоод эрч хүчээс шалтгаална. Зарим нэг нь асуудлыг өөрт ашигтай талаар эргүүлж ч болно. Энэ амаргүй жилийг тэд эерэг эрч хүч, өөртөө итгэх итгэлийн ачаар даван туулна. Оны төгсгөлд тэвчээртэй байсны шагналаа хүртэнэ.
Санхүүгийн хувьд ашиг орлого буурсан жил байх нь. Санхүү дээшлүүлэх шинэ санаа ашиглаж үзэх нь зөв. Ухаантай байж, зөв хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ жил хүслээрээ биш хэрэгцээгээрээ мөнгө зарцуулбал зүгээр. Сард орлогоосоо багахан хэсгийг цааш нь хийж хуримтлал үүсгэх нь хэрэг болно.
Гэр бүлийн хувьд хэт сэтгэлийн хөдлөлд автах, түргэн уурлах нь харьцаанд нөлөөлнө. Тэвчээртэй байж, нэгнийгээ сонсож, ойр дотны хүнээ ойлгохыг хичээхгүй бол энэ жил бич жилтнүүдийн дунд гэр бүл салах магадлал өндөр байна.
Эрүүл мэндийн хувьд ноцтой биш ч, ойр ойрхон өвдөх магадлал их байна. Оны төгсгөл үед гайгүй болно. Зөв хооллож, стрессээс ангид, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамрагдвал сайн.
Эх сурвалж: www.sputnik.ru
З.БАТЦЭЦЭГ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал