Энэ сарын 2-нд буюу шинийн нэгний шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн А гэрээсээ гарч сураггүй болсон мэдээллийн дагуу Хилийн 0166 дугаар ангиас эрэн хайх бүлэг томилогдож 4 цаг гаруй эрэн хайсны эцэст олж гэрт нь хүргэж өгчээ.
Үүнтэй холбогдуулан баярын өдрүүд тохиож буй энэ цаг үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, сонор сэрэмжтэй баярлахыг уриалж байна.