Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр.
Тодруулбал "Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.
Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.
Энэ жил Шинийн 3 гэж байхгүй, харин Шинийн 4, Шинийн 4 гэж хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал.
Цагаан сараар гурав хоног амарна" гэдгийг ХНХ-ын сайд мэдэгдсэн билээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас сар шинийн баярын амралтын өдрүүдэд өөрчлөлт оруулаагүй юм.
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгддэг. Өнөөдөр Баасан гараг бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.