САРЫГ  ЭЗЭМШИХ МАРАФОН: АНУ, ОХУ, БНХАУ хэн нь түрүүлэх вэ

2022-2-4
1160

Энэ жил Оросын Луна-25 болон Европын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “ExoMars" хөтөлбөрийн хоёр дахь шат зэрэг сансрын хэд хэдэн нислэгийг нэгэн зэрэг эхлүүлэх болно. Түүнчлэн АНУ хэт хүнд пуужин хөөргөж, Хятад улс тойрог замын станцаа барьж дуусгана.

АНУ, ОХУ сарыг судлах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Хятад улс энэ салбарт аль хэдийн гайхалтай амжилтад хүрсэн.

 Энэ гурван улс бүгд урт хугацааны хөтөлбөртэй бөгөөд эцсийн зорилго нь дэлхийн мөнхийн дагуул саран дээр  байнгын бааз бий болгох явдал юм. Америкийн "Артемис" төсөлд хорь гаруй улс оролцдог. Эдгээрээс гадна "Сарны амбиц" Энэтхэг, Өмнөд Солонгос, Японд ч  бас бий.

НАСА-гийн "Артемис" хөтөлбөрт зориулагдсан "Space Launch System (SLS)" супер хүнд пуужинг 3-4-р сард хөөргөх төлөвлөгөөтэй байна. Энэ нь “Орион” сансрын хөлгийг нисгэгчгүйгээр сар руу илгээх туршилтын ажиллагаа юм. Нислэгийн үеэр хөлгийн бүхээгийн систем болон дэлхий рүү эргэж  ирэхдээ  агаар мандлын нягт давхаргад өндөр хурдтайгаар нэвтрэх үеийн хөлгийн дулааны хамгаалалтыг шалгана. Орион сарны тойрог замд  дахь 6 хоногийг оруулаад нийтдээ гурван долоо хоног сансарт байх болно.

Гуравдугаар сарын 19-нд хийхээр төлөвлөж буй АНУ-ын "Артемис"- ийн өөр нэг даалгавар нь  CAPSTONE  жижиг аппаратыг  саранд  хүргэх бөгөөд энэхүү аппарат нь Gateway сарны сансрын станцын тооцоолсон тойрог замыг шалгаж баталгаажуулах болно.

Нэмж дурдахад НАСА хувийн пүүсүүдтэй хамтран бүтээсэн үйлчилгээний модулиудыг сар руу тээвэрлэх гэж байна. Дөрөвдүгээр сард Intuitive Machines компанийн  Nova C буух төхөөрөмж болон бусад хэд хэдэн байгууламж,  12-р сард сарны өмнөд туйлын районд Micro-Nova сарны бункер, мөс олборлох зориулалт бүхий Regolith  өрөмдлөгийн машин бүхий  иж бүрдэл төхөөрөмжийг хүргэнэ.  

Мөн оны дундуур "United Launch Alliance"-ын "Vulcan Centaur" зөөгч пуужингийн анхны нислэгээр   НАСА болон Артемис хөтөлбөрийн бусад  оролцогчдын ачаа бүхий "Перегрин" буух төхөөрөмж сарны гадаргын  “Үхлийн нуур”-ын  өндөрлөгт  газардах юм.

Ирэх зун  Оросын гариг ​​хоорондын автомат Луна-25 станцыг сар руу хөөргөнө. Энэ нь 1976 онд дууссан Зөвлөлтийн энэ хүрээний хөтөлбөрийн үргэлжлэл  юм. Хөлгийг "Восточный" сансрын буудлаас  "Союз-2.1б" зөөгч пуужингаар  хөөргөнө. Луна-25 станц сарны  тойрог замд 3-7 хоног байх бөгөөд дараа  нь буух аппарат  сарны өмнөд туйлын Богуславскийн тогоонд  газардах юм.

Судалгааны гол  даалгавар бол усны мөс хайх явдал юм. Энэ зорилгоор аппаратад  ухагч шанагатай манипулятор гар байрлуулсан байдаг. Дээжийг газар дээр нь судлана.Багажууд нь сарны хөрсний найрлага, бүтэц, физик, механик шинж чанарыг тодорхойлох болно. Уг аппарат саран дээр нэг жил орчим ажиллахаар төлөвлөж байна. Харин тойрог зам дахь модуль нь алсын зайн судалгаа, дараагийн экспедицийн буух газрыг сонгох ажилд оролцоно. Тус станцын найман камер нь ажлын бүх үе шатыг бүртгэх юм.  

Энэтхэг улс өөрийн GSLV MK III зөөгч пуужингаар "Чандраян-3" гараг хоорондын автомат станцыг   ирэх намар сар руу илгээхээр төлөвлөж байна. Даалгаврууд нь 2019 онд бүтэлгүйтсэн Чандраян-2-той адил боловч энэ удаад тойрог замын аппарат  байхгүй,  зөвхөн буух модуль болон сарнаа явагч байх юм. Хамгийн гол нь зөөлөн газардах, сарнаа явгчийн ажиллагааг шалгах явдал юм. Хэрэв бүх зүйл бүтвэл тус улс "Сарны клуб"-ын дөрөв дэх гишүүн болно.

Өмнөд Солонгос  “Korea Pathfinder Lunar Orbiter”  (KPLO) аппаратыг  сарны тойрог замд гаргахын тулд Америкийн SpaceX Falcon 9 Block 5 пуужинг ашиглахаар төлөвлөж байна. Сөүлийн гол зорилго нь сарны гадаргууг хожим хойшдын аппарат хэрэгсэлд зориулж зураглах, усны мөс, уран, гели-3, цахиур, хөнгөн цагаан зэрэг байгалийн нөөцийг судлах явдал юм. Наймдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна.

Япон анхны газардах төхөөрөмжөө сар руу илгээж магадгүй байна.  Японы сансар судлалын агентлаг  НАСА болон Европын сансрын агентлаг (ESA) зэрэг гадаадын хэд хэдэн түншүүдтэйгээ  хамтран хэрэгжүүлж буй.  Төхөөрөмжинд  одон орны рентген зураг, спектроскопийн зорилгод сарыг судлах ухаалаг багаж суурилуулсан.  Энэхүү төхөөрөмж нь сарны тогоонуудад  дүн шинжилгээ хийсний үндсэн дээр байрлал тогтоох системээр тоноглогдсон бөгөөд хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар зуун метрийн нарийвчлалтай зөөлөн буулт хийх боломжтой болно. Харьцуулбал, "Аполлон 11"-ийн  энэ үзүүлэлт 20 километр байв.

 

 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.